Үйл Ажиллагаа

БАЛДАН БРАЙВУН ХИЙД МОНГОЛЫН ЦАГААН УТАЙД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ

Их Монголын хутагт Хувилгаад сангийн гишүүд, эрдмийн зөвлөлийн хамт олон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Мөнх-Өлзийт уулын өвөрт орших Балдан Барайвун хийдэд бараалхан хийдийн ловон, өвгөн лам нартай уулзаж, хийдэд ном хуран бурхад сахиусыг даган баясаж сүсэгтэн олонд ая дан, дуу хуурийн эгшгийг эгшиглүүлэн нэгэн өдрийг өнгөрөөлөө.

Дэлгэрхаан уулын өвөрт уг хийдийг 1777 онд боржин чулуугаар барьжээ. Ар халхын Утай Гүмбэн хэмээн нэрлэгдэж байсан энэ том хийдийг их хэлмэгдүүлэлтийн үед эвдэн сүйтгэсэн бөгөөд одоо суурин дээр нь жижиг хийд үйл ажиллагаа явуулж байна. Тус хийдийн орчмын нарс, шинэс бүхий ойтой, нилдээ боржин чулуутай сайхан уулыг арван гурван Сансар уул гэдэг. Мөн хийдээс зүүн урагш замд боржин чулуун дээр товойлгон хийсэн 2:3 метрийн хэмжээтэй Манзушир бурхан байдаг.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button