Мэдээ, МэдээлэлШуурхай
Онцлох

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

“ЗУУН ЛАНГИЙН ЖОРОО ЛУУС” гэдэг байсан нь луусыг бурхны унаа хэмээн үзэж, тэр луус нь зуун лангийн үнэтэй, ялгум жороо явдалтай унаа гэсэн санаанаас үүджээ.

Богд Хаант Монгол Улсын үед “Зуун лангийн жороо луус” хэмээх ардын дуу төрийн дуулал байсан түүхтэй. Тухайн үед Ерөнхий сайд Т.Намнансүрэн Оросоос буу, зэвсэг авчирхаар очихдоо, ёслол хүндэтгэлийн үед үлээвэр хөгжим тоглуулдаг болохыг анх харжээ. Түүнд энэ хөгжмийн дугаралт өвөрмөц сайхан санагдсан тул хэдэн үлээвэр хөгжмийг зэвсгийн хамт эх орондоо авчирчээ. Үүний дараа орос мэргэжилтэн Монголд ирж Богд хааны торгон цэргээс 10 хүн сонгон, тэрхүү хөгжмийн зэмсгээр хэрхэн тоглохыг заасан ажээ. Үүний зэрэгцээ оросын хайгуулын баг Монголд ирээд Богдын ногоон ордонд зочлон Цагаан хааны төрийн сүлд дууллыг хөгжимдөн малгайгаа авч хүндэтгэл үзүүлжээ. Богд хаан тэр дууллыг хоёр удаа дахиулан дуулуулаад, өөрөө ч гэсэн тэднийг дуурайн хүндэтгэл үзүүлсэн түүхтэй. Үүнээс хойш Богд хаан төрийн сүлд дуулалтай болохоор шийдэж оросуудад хүсэлт тавьжээ. Оросын элчээр дамжуулан Марийнский буюу өдгөөгийн ОХУ-ын төв театрын нэгдүгээр хийлч А.Кадлецид “Монгол улсын Төрийн дуулал” зохиохыг үүрэг болгожээ. Түүнд тухайн үеийн Дорно дахин судлалын хүрээлэнгээс нэг дууны аялгуу өгсөн нь “Зуун лангийн жороо луус” байжээ. Улмаар энэ нь 1915 онд Богд Хаант Монгол Улсын Төрийн дуулал болжээ.

Богд Хаант Монгол Улсын үед “Зуун лангийн жороо луус” хэмээх ардын дуу төрийн дуулал байсан түүхтэй. Тухайн үед Ерөнхий сайд Т.Намнансүрэн Оросоос буу, зэвсэг авчирхаар очихдоо, ёслол хүндэтгэлийн үед үлээвэр хөгжим тоглуулдаг болохыг анх харжээ. Түүнд энэ хөгжмийн дугаралт өвөрмөц сайхан санагдсан тул хэдэн үлээвэр хөгжмийг зэвсгийн хамт эх орондоо авчирчээ. Үүний дараа орос мэргэжилтэн

Монголд ирж Богд хааны торгон цэргээс 10 хүн сонгон, тэрхүү хөгжмийн зэмсгээр хэрхэн тоглохыг заасан ажээ.

Үүний зэрэгцээ оросын хайгуулын баг Монголд ирээд Богдын ногоон ордонд зочлон Цагаан хааны төрийн сүлд дууллыг хөгжимдөн малгайгаа авч хүндэтгэл үзүүлжээ. Богд хаан тэр дууллыг хоёр удаа дахиулан дуулуулаад, өөрөө ч гэсэн тэднийг дуурайн хүндэтгэл үзүүлсэн түүхтэй. Үүнээс хойш Богд хаан төрийн сүлд дуулалтай болохоор шийдэж оросуудад хүсэлт тавьжээ. Оросын элчээр дамжуулан Марийнский буюу өдгөөгийн ОХУ-ын төв театрын нэгдүгээр хийлч А.Кадлецид “Монгол улсын Төрийн дуулал” зохиохыг үүрэг болгожээ. Түүнд тухайн үеийн Дорно дахин судлалын хүрээлэнгээс нэг дууны аялгуу өгсөн нь “Зуун лангийн жороо луус” байжээ. Улмаар энэ нь 1915 онд Богд Хаант Монгол Улсын Төрийн дуулал болжээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button