Хутагт Хувилгаад

ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ Д.ЛУВСАНДАНЗАНРАВЖАА 1803-1856

Д.Данзанравжаа 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг /одоогийн Дорноговь аймаг/-т ядуу айлын ганц хүү болон төрж, 9 настайдаа Говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөн сэнтийд заларчээ.Тэрээр олон зуун шүлэг, дуу, жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиол бичсэнээс гадна Хамарын уулын 3 хийд, Галбын уулын 3 хийд, Ухаа Аргалантын хийд, Бүрдэний сүм зэргийг байгуулж шашны хурал номын үйлийг гүйцэлдүүлж байжээ. Энэхүү хийдүүдээ түшиглэн шашны хурал дацангуудаас гадна хүүхдийн сургууль, номын сан, театр зэргийг байгуулан ард олныг соён гэгээрүүлэх ажлыг хийж байжээ.Тэрбээр 1856 онд 53 насандаа хорлогдож жанч халжээ.Тэрээр зохиол бүтээлээ Монгол, Түвд хэлээр бичиж туурвидаг байв. Түүний 400 орчим шүлэг яруу найраг, 100 гаруй дуу, “Саран хөхөөний намтар” хэмээх 10 бүлэгт жүжгийн зохиол, “Аварга могойн зулайн чандмани” нэртэй гүн ухааны 1 боть зохиол туурвисан нь эдүгээ бидэнд уламжлагдан ирсэн билээ. Мөн буддын шашны өргөмжлөгдсөн хутагт хүний хувьд шашны зан үйлийн горим, жаяг болон олон арван магтаал, сургаал, гүр дууг зохион Монгол, Түвд бичгээр бичиж үлдээсэн байна.

XIX зууны үеийн Монголын суут яруу найрагч, говийн ноён хутагт Д. Данзанравжаа нь олон талын авъяас билэг, бүтээл туурвилаараа Монголдоо төдийгүй Дорно дахинд танигдсан их соён гэгээрүүлэгч байжээ. Түүний “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу”, “Сэтгэлийг амраагч”, “Ичиг ичиг”, “Үлэмжийн чанар”, “Өвгөн шувуу хоёр”, “Түвшин сайхан”, “Урьхан хонгор” зэрэг шүлэг дуу нь ард олны дунд ихэд алдаршсан юм.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button