Хутагт Хувилгаад

БИГЭРИЙН НОМУН ХАНЫ V ДҮР ВАНЧИНСҮРЭН

Ванчинсүрэн нь  өөрийн шавь буюу Засагт ханы “Номун хан хутагт”-ын хошууны засаг барьсан сүүлчийн хутагт билээ. Тэрбээр 1896 онд мэндэлж, 7 насандаа “Номун хан хутагт”-ын V дүрээр тодрон хошууны ардуудад бурхны ном сургаалийг тайлан таниулахын зэрэгцээ тэдний аж амьдралыг тохинуулан сайжруулахын төлөө бүхнээ зориулсан удирдагч байсан юм. “Номун хан хутагт”-ын V дүрээс дөрөв нь Монголд эргэн төрсөн ба  энэ хутагтын нэрээр овоглосон хошуу буюу шавь нь Халхын Засагт хан Гэлэг-Ямпил анхдугаар дүрийн Лувсангэлэгийг 1733 онд залж өөрийн нутагт шавь ард өргөж тахин суулгаснаас эхтэй.

Чин  улсын үеэс Халхын тамгатай хутагтын шавь Номун ханы хошуу нь 1733-1925 он хүртэл бурхан шашны үйлийг эрхэмлэн эрхэлсэн ба 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр суманд багтсан түүхтэй. Иймдээ ч түүхэн эх сурвалжуудад Ванчинсүрэнг Бигэрийн Номун хан хутагт хэмээн нэрлэсэн нь олонтоо таардаг.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button