Уралдаан, тэмцээнҮйл Ажиллагаа

БЯЦХАН БУДДА ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Их Монголын Хутагт Хувилгаад сан жил бүр 5-6, 7-8 настай хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зохион байгуулсаар байна. Уг уралдаанд бяцхан хүүхдүүд БУРХАН ГЭЖ ХЭН БЭ? гэсэн сэдвээр өөрийнхөөрөө зурсан бүтээлээрээ оролцдог юм.

Уралдаан 2 насны ангилал тус бүрт 3 байр шалгаруулж оролцогч хүүхэд бүрт бэлэгтэйгээр ШАГНАЛ гардуулж Монгол медал ХХК бяцхан будда уралдаанд зориулан тусгай мэдалыг бүтээж гардуулсаар байна.

“БЯЦХАН БУДДА” гар зургийн уралдааны дүн: Гар зургийн уралдаанд нийт 40 хүүхэд бүтээл  илгээснээс 5-6, 7-8 насны ангиллаар

5-6 нас:

1р байранд Т.Энхлэн, 2р байранд, Х.Чингүүн, 3р байранд Б.Тэгшжаргал

7-8 нас:

1р байрыг  Г.Лхам-Эрхэс, 2рбайрыг  О. Эрхэтбөх, 3р байрыг Б.Маргад Эрдэнэ нарын Бүтээл эзэллээ. Бурхан гэж хэн бэ? гэсэн асуултанд хариулсан хүүхдүүдийн бүтээлийг сангийн пэйж хуудаснаас үзээрэй.

Ивээн тэтгэгч: “Тэсүн Оч” ХХК

Монгол медал

Иванова дэлгүүр

Энхтуяагийн гэр бүл


2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button