Хутагт Хувилгаад

ЛОВОН ШИРЭЭТ ЛАМЫН IV ДҮР РИНЧЭНДОРЖ 

ЛОВОН ШИРЭЭТ ЛАМЫН IV ДҮР РИНЧЭНДОРЖ 

Ловон ширээтийн хоёр, гурав, дөрөвдүгээр дүрийг хошууны ноёд, лам нараас Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад сунтаг айлтгаж, Богд гэгээний лүндэнгээр тодруулж байжээ. Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба

хутагт бээр Бадаргуулт төрийн хорин нэгдүгээр оны (1895) хөхөгчин хонь жил, Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Галсангийн хөвгүүн Ринчэндоржийг ловон ширээт ламын дөрөвдүгээр дүр мөн хэмээн айлдаж, тамгагүй хутагтаар өргөмжилсөн бөгөөд тухайн үед Рэнцэндорж хөвгүүн таван настай байжээ. Ловон ширээт хувилгаан 1902 онд Богд Жавзандамба хутагтад Халхын дөрвөн аймаг, шавь таван газар Бат-Оршил өргөхөд VIII Богд лугаа бараалхан мөргөсөнд түүнд хамбын ямба, соном хадаг шагнасан ба мөн онд Гүмбүм хийдэд ном хуруулан буян үйлдэж, Гүмбүм сүмийн хамба ламаас шар шүхэр, дадар бэлгэнд авчээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button