Сургаалиуд

ТИЙМ Л БАЙХ

ТИЙМ Л БАЙХ хэмээн ойлголт нь бодит байдлыг тодорхойлно. Ямар нэгэн онол төсөөлөл, үзэл бодол жинхэнэ бодит байдлыг байгаагаар нь тодорхойлон илэрхийлж чадахгүй. Нирваан буюу Дээд бодит байдлыг тодорхойлон илэрхийлэх боломж байхгүй. Учир нь тэр нь ямар нэгэн ойлголт төсөөлөлд үл баригдана. Үнэн хэрэг дээрээ нирваан бол аливаа ойлголт төсөөллийг үгүйсгэн устгах, түүнээс ангижран салахын нэр мөн. Бидний зовлонгийн ихэнх нь бидний өөрсдийн үзэл бодол, ойлголт төсөөллөөс үүдэн гарна. Хэрэв та өөрийгөө тэрхүү үзэл бодол, ойлголт төсөөллөөс ангижруулан чөлөөлж чадвал таны сэтгэл санаа зовох, айх, эмээхийн аль аль нь замхран алга болно. Нирваан, Дээд бодит байдал, Эзэн тэнгэр, бурхан Будда аль нь ч үл төрнө, үл үхнэ. Чухамхүү энэ нь бүрэн бүтэн эрх чөлөө мөн билээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button