ЗөвлөгөөМэдээ, МэдээлэлТанин мэдэхүй

ХҮН НЭРЭЭ ТОГОС ӨДӨӨ (Төвд нэрийн Монгол утга)

Монголчууд төвдөөс дамжин ирсэн бурханы шашны нөлөөгөөр ч юмуу төвд нэр өгдөг байж. Бид хэд ч бие биенээ дуудаж нэрлүүлсээр байгаад монгол үгнээс ялгагдахааргүй дасал болж. Ингээд эдгээр нэрсүүдийг мэдэхийн хирээр монголчлон орууллаа.

Голдуу бурханы нэрс их байна. Зарим нь нэрэндээ тохирсон бурхан шиг хүмүүс байгаа ч зарим нь буг шиг бусдыг хорлон явдаг хэсэг нь ч байна. Эцэг эхчүүд магадгүй бэлгэ дэмбэрэлийг бодож ийм сайхан нэрнүүд өгдөг байх.

Хүн нэрээ, тогос өдөө

Нэр хугархаар, яс хугар

Нэр төрөө хамгаалан өөртөө ч, бусдад ч үнэ цэнэтэй байя. Эцэст нь хэлэхэд, нэр төрийн төлөө биш, нэр төртэй байя.

Ингээд өөр өөрсдийн нэрсийн утгыг сонирхоё. Нэрсээ үе үеэр нь үзээрэй. Жишээ нь, Цэрэнханд бол цэрэн, ханд 2-ыг үзээд нийлүүлээрэй.

А

Ачиймаа-Лхам бурханы нөхөр

Б

Бадам- лянхуа цэцэг

Бадмаа- Бадам

Бал- цогт

Балжин- цог өргөгч

Базар- санскритаар очир

Бавуу- баатар

Баасан-сугар гариг

Бямба- санчир гариг

Бум- бум, 100 мянга

Балдан- цог төгс

Банзад-

Биндэряа- лянхуа цэцэг

В

Вандан- эрхт

Ванчиг- эрх баялагт

Г

Гарав- цагаан

Гүнд- бүхэнд

Гунгаа- бүхнийг баясгагч

Гомбо- итгэлт, гомбо сахиус

Гончиг- чухаг дээд, эрдэнэ

Гэндэн- хуварга

Гиваа- буянт, буянтан

Галсан- хувь сайт

Гонгор- цагаан итгэлт, цагаан гомбо, гонгор сахиус

Гармаа- од (тэнгэрийн)

Д

Дорж- очир

Дулам- дарь эх

Дулмаа- Дулам-тай адил

Даш- өлзий

Дагва- мөнх

Даваа- сар

Дамцаг- тангараг

Дэндэв- үнэнг бүтээгч, шүтээн бүтээгч

Должин- ногоон дхрь эх

Долгор- цагаан дарь эх

Дэмчиг- дээд амгалант, дэмчиг бурхан

Данзан- шашныг баригч, номлолыг баригч

Дагийранз- Гомбо бурханы нөхөр

Дарам- санскритаар ном

Дамба- шашин, дээдэст, увьдаст

Даржаа- дэлгэрүүлэгч

Дондов- тусыг бүтээгч

Дондог- хоосон чанарыг оногч

Дэжид- жаргал

Дэжидмаа- жаргалт эх

Дамчаа- дээдийн номт

Ё

Ёндон- эрдэм

Ж

Жавзан- гэтэлгэгч

Жавзмаа- гэгэлгэгч эх

Жүгдэр- үснэр

Жав- аврал

Жамц- далай

Жигжид- айлган үйлдэгч, жигжид бурхан

Жамсран- ах дүүс, жамсран сахиус

Жумдээн- төгс ялсан

Жамбал- зөөлөн цогт, манзушир бурхан

Жамъян- зөөлөн эгшигт, манзушир бурхан

Жунай- гарах орон

Жанцан- дуаз,

З

Зандраа- санскрит үг

Замбал- эдийн тэнгэр замбала бурхан

Зундуй- хичээнгүй

И

Иш- билиг билгүүн

Ичин- сэтгэлчлэн

Л

Лодой- оюун ухаан

Лувсан- сайн оюунт

Лхагва- илүү, буд гариг

Лхам- охин тэнгэр, лхам бурхан

Лхамаа- лхам-тай ижил

Лүнриг- эш язгуур

М

Молом- ерөөл

Мягмар- улаан нүдэн, ангараг гариг

Мядаг- цэцэг

Н

Нансал- зул, гэгээн

Нансалмаа- гэгээн эх

Ням- нар, өдөр, адъяа гариг

Намсрай- тийн сонсогчин хөвгүүн, эдийн тэнгэр, намсрай бурхан

Намбар- сайтар, огоот

Нанзад- гийгүүлэн зохиогч

Нанжид- 8 гэгээн

Намжилмаа- сайтар ялсан эх

Намхай- огторгуй

Норов- чандмань

Нямбуу- шим

Нүрзэд- түргэн бүтээгч

Нацаг- элдэв

О

Од- гэрэл

Одмаа- гэрэлт эх

Ойдов- шид

П

Пүрэв- гадас, бархасбадь гариг

Пунцаг- хотол чуулган, төгс төгөлдөр

Пунсалмаа-

Пагма- хутагт эх

Пэрэнлэй- үйлс

Р

Раднаа- санскритаар эрдэнэ

Равсал- маш тод, маш гэгээн

Ринчэн- эрдэнэ

Равжаа- машид дэлгэрүүлэгч

Ригзэдмаа-

Равдан- маш бат

С

Самбуу- сайн

Самдаг- нууцын эзэн, очирваань бурхан

Самдан- санаат, сэтгэл бат, даяан

Сэдэд- цагаан шүхэрт бурхан

Сэнгээ- арслан

Содном- буян хишиг

Сундуй- зарлигийн хураангуй

Сүрэн- сахиус

Санги- нууц

Сэр- алт, алтан

Сүглэгмаа- сайхан дүрст эх

Санжай- ариусан дэлгэрсэн, бурхан

Т

Тавхай- мэргэн аргат

Тамжид- бүгд

Түвдэн- чадагчийн шашин

Түдэв-хүч, чадал

Ү

Үржин- нэгэн орны нэр

Х

Хорол- хүрд

Ханд- дагина

Хажид- огторгуйгаар явагч, нархажид бурхан

Хажидмаа- огторгуйгаар явагч эх

Хайдав- мэргэн бүтээлч

Ч

Чанцал- мөргөх

Чүлтэм- сахил

Чагнаа- мутартаа, гартаа

Чойжоо- номын хаан, чойжоо сахиус

Чадраабал- гомбо бурханы нөхөр

Чой- ном

Чоймаа- номт эх

Чойен- номын агаар

Чодин- суварга

Чимэд- үхэлгүй, үхэшгүй

Ц

Цэрэн- урт наст

Цэвээн- насны эрхт, насны авшиг

Цүлтэм- сахил

Цамба- эсрүүн тэнгэр

Цэдэн- наст, батнасан, амин гавъяат

Цэнд- насны аюуш бурхан

Цэдэв- насны бүтээл

Цэвэл- нас уртасгах, нас арвидах

Цэвэлмаа- нас арвитгагч эх

Цэндмаа-

Цэгмид- цаглашгүй наст, аюуш бурхан

Ш

Шийрэв- билгүүн

Ширнэн- билгийн шим

Шагж- энэтхэгийн эртний овгийн нэр

Ю

Юмчмаа- бага хатан, их хатан

Юндэн- Ёндон

Я

Ядам- чанд, бат сэтгэл, ядам бурхан

Янжин- уран дуут

Янжмаа- уран дуут эх

Янжинлхам- урлагийн тэнгэр янжинлхам бурхан

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button