Сургаалиуд

ЯВЖ БАЙХДАА БЯСАЛГАХ

БИД ӨӨРСДӨӨ чухам яг энд одоо оршиж байна, амьд байна гэдэг үнэнийг олж мэдэхийн тулд өөрсдөө сэрэх ёстой. Бид энэхүү гоо үзэсгэлэн бүхий гариг дэлхий дээрээ алхаж байна шүү дээ.

Энэ л өөрөө гайхамшиг биш гэж үү?

Бид өөрсдөө чухам энд байснаар, байгаагаа ухамсарласнаар тэрхүү гайхамшиг бодит зүйл болно.

Бид өөрсдийгөө чухам энэ орон зайд, энэ цаг мөчид эгүүлэн авчрах ёстой. Ингэснээр бидний хийж буй алхам бүр нэг ёсны гайхамшиг, ид шид болно. Хэрэв та чухамхүү ийм бодолтойгоор алхаж чадвал таны хийсэн алхам болгон танд нэг ёсны хоол тэжээл эм болно.

Та газар дэлхийг талархалтайгаар үнэрлэн үнсэж байгаа мэтээр алхаж гишгээрэй, газар дэлхийг хөлөөрөө илж таалж байгаа мэт алхаж гишгээрэй. Ингэж алхаж гишгэх нь нэг ёсны бясалгал мөн бөгөөд түүнээс үлэмжийн их хайр ундран гарах болно.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button