-
Хутагт Хувилгаад
БАЛДАН ЗАСГИЙН ХОШУУНЫ ОЧИРДАРА ХУВИЛГААН
Сайн ноён хан аймгийн Балдан засгийн хошуу, Цэцэрлэг Мандалын уулын аймгийн Говь гурван сайхан уулын хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт хохь тайж Пунцагийн гуравдугаар хүү болон 1895 онд мэндэлжээ. Хувилгаанаар тодорсон Түвдэнминжүүрийг тус хошууны гол хийд Уул жаргалантын хийдэд ширээнд залж Очирдара хувилгаанаар өргөмжлөн тус хошууны лам хуврагуудыг захируулжээ. Дилова хутагтын толгойлсон 152 Халхын хошууны хурал номыг байгуулалцаж байв. 1940 онд Диловын яам гэдгийг байгуулахад Очирдара хувилгаан түүнд Амбанаар ажиллаж байв. 1944 онд…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ V ДҮР ПРИНЛАЙТОГМИД 1862-1907
Ламын гэгээн урьд Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн Жанцан нарын зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хувраг болж өндөр гэгээн Занабазарын дотны шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчин Богд Чойжижан цангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухааны ном үзэж судалсан байна. Төвдөд 7 жил суралцаж, анагаах ухааны номонд мэргэжсэн оточ нарт олгодог Лхажэ цол хүртэж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн дараагийн…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
НОМЧ БИЛЭГТ ХУВИЛГААН Д.ЖАМЪЯНЖАМЦ
НОМЧ БИЛЭГТ ХУВИЛГААН Д.ЖАМЪЯНЖАМЦ (1894-1937) Д.Жамъянжамц нь 1874 он буюу бүрэн засагчийн 12 дугаар онд Их шавийн Дугарсүрэн бэйсийн ууган хүү болон Дарьганга нутагт мэндэлжээ. Түүнийг долоон настай байхад нь Бадаргуулт төрийн 5 дугаар онд хувилгаанаар тодруулан Дарьгангын Цагаан худгийн хийдэд залжээ. Монголчууд 1911 онд Манжийн эсрэг эрслэн босч тусгаар улс болж VIII Богд гэгээнтнийг Монгол улсын эзэн хааны сэнтийд залахад тэрбээр бүх албат иргэд, тайж ноёд, хутагт хувилгаадад хишиг тараах лүндэн буулгахад Д.Жамъянжамц хувилгаанд…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
БАМБАР ЭРДЭНЭ ХУВИЛГААН ЦЭВЭГМЭД 1920-1937
Бамбар Эрдэнэ хувилгааны VII дүр Цэвэгмэд нь Бамбар Эрдэнэ хувилгааны VI дүр Гонсүрэнцэрэнлэйгэндэнлэгцог таалал төгссөний удаах жил буюу 1920 оны намар цагт одоогийн Төв аймгийн Баянцагаан, Баян сумын нутгийн зааг болох “Үнээ”, “Баян уул”, “Хүүхэн хонгор” гэдэг газрын ойролцоо малчин Жигжидсүрэнгийн гэрт мэндэлжээ. Бичин жилд төрсөн хүүхдүүдээс 2 настай Цэвэгмэдийг Халхын VIII Богд Жавзандамба хутагт Бамбар Эрдэнэ хувилгааны VII дүрээр тодруулан Сандагдаржаалин хийдийн их хувилгааны ширээнд ёс төгөлдөр залж Лувсангомбо хэмээх сахилын нэр хайрласан гэдэг.…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
МАНЗУШИР ХУТАГТЫН VI ДҮР ЦЭРЭНДОРЖ 1872-1937
Эртний Энэтхэгт Бурхан багшийн шавь ариун санваартны дээд хутагт Нэвархорыг Манзушир хутагтын анхдугаар дүр хэмээн үздэг. Энэтхэгийн хутагт Нэвархороос хойш Энэтхэг, Түвд, Амдоод арав гаруй удаа хувилан төрж байжээ. Дээд Монголд хувилан мэндэлсэн Агваанжамбалданзанг Монгол оронд мэндэлсэн Манзушир хутагтын анхны хувилгаан хэмээн үздэг. I дүр Аймаг савыг баригч Ачит Номун хан Донхор хутагт Агваанжамбалданзан (1695-‐1750)II дүр Манзушир хутагт Лувсантүвдэнванчүг (1754-‐1816)III дүр Манзушир хутагт Лувсанжигмэдчүлтэм (1816-‐1842)IV дүр Манзушир хутагт Дашдондов (1843-‐1850)V дүр Манзушир хутагт Ринчиндорж (1850-‐1871)VI…
Цааш унших