Сургаалиуд

АМЬДРАЛ БОЛ ЭЦСИЙН БУУДАЛД АВААЧДАГ НЭГЭН ХӨСӨГ ТӨДИЙ БИШ

ХЭРЭВ ТА БИД оюун санаагаа тогтоон төвлөрүүлж чадвал бидний амьралдаа хийж байгаа алхам бүр эцсийн эцэст амьдралын төгсгөлд авчрах үйлдэл төдий биш болно.

Та бид хоол хийхийн тулд галтогооны өрөө рүүгээ явж байгаа бол “БИ ХООЛ ИДЭХЭЭР ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨ РҮҮГЭЭ ЯВЖ БАЙНА” гэж бодох шаардлагагүй.

Харин оюун санаагаа тогтоон төвлөрүүлж: “БИ ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨ РҮҮ ЯВАХДАА БАЯРТ БАЯСГАЛАНТАЙ БАЙНА ” гэж хэлэх нь зөв болно. Таны хийж байгаа алхам бүртаныг ямар нэгэн төгсгөл рүү авчирч байгаа, ямар нэгэн юм дуусгаж байгаа хэрэг огтхон ч биш.

Харин алхам бүр өөрөө эхлэл ба төгсгөлтэй бүрэн бүтэн үйлдэл мөн. Өөрөөр хэлбэл арга зорилго хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй.

Аз жаргалд очих тусдаа зам гэж байдаггүй, харин зам бүр өөрөө аз жаргал мөн. Гэгээрэлд хүргэх тусдаа зам гэж байдаггүй, харин гэгээрэл өөр зам мөн.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох

Close
Back to top button
Close