-
Хутагт Хувилгаад
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ V ДҮР ПРИНЛАЙТОГМИД 1862-1907
Ламын гэгээн урьд Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн Жанцан нарын зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хувраг болж өндөр гэгээн Занабазарын дотны шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчин Богд Чойжижан цангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухааны ном үзэж судалсан байна. Төвдөд 7 жил суралцаж, анагаах ухааны номонд мэргэжсэн оточ нарт олгодог Лхажэ цол хүртэж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн дараагийн…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ХАМБА ХУТАГТ НОМУН ХАН ЖАМБАЛДОРЖ 1886-1938
Хамба хутагт номун хан Жамбалдорж нь Халхын Сайн ноён аймаг, одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт тайж угсааны Ядамжавын гэрт 1886 оны 2 сарын 2-ны өдөр Дарамсэд хүү төржээ. Түүнийг мэндэлэхэд хот даяараа тод цэнхэр хүрээтэй цагаан шаргал туяан дунд умбасан гэдэг. Тэр цагаас 7 жилийн дараа Дарамсэдийг VIII Богд тодруулж, одоогийн Завхан аймгийн Идэр суманд байх “Хамба гэгээний“ хийдэд ширээнд залж, улмаар Да хүрээний тэргүүн лам Пунцаг-Очир түүний солдэвийг зохиож “Жамбалдорж” хэмээх сахилын нэр…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ЭРДЭНЭ БИШРЭЛТ НОЁН ХУТАГТ СОДНОМЦЭРЭН
Монголын түүхэнд хошуу захирах эрх бүхий тамгатай 13 хутагт төрсөний нэг нь Эрдэнэ Бишрэлт Мэргэн Ноён хутагт Б.Содномцэрэн юм. Олонд “Өршөө” багш хэмээн алдаршсан тэрбээр 1882 онд Сайн ноён хан аймгийн Эрдэнэ Мэргэн Ноён хутагтын шавийн нутаг, одоогийн Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт төржээ.Өршөө хутагтын тухай олон домог яриа одоо ч нутгийн ард иргэдийн дунд ам дамжин яригдсаар байдаг бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар түүнийг 1911 оны болон 1921 оны хувьсгалд өөрийн хувь нэмрийг оруулсан нь…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
АНХДУГААР БОГД ЖИВЗУНДАМБА ЛУВСАНДАМБИЙЖАНЦАН (1635‐1723)
Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв. Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр мэндэлжээ. Гурван сүүдэртэйдээ Жамбалцанжод номыг цээжээр унших, Энэтхэгийн азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшигийг үзүүлж байв. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь Их…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ОЙРАДЫН ЗАЯ БАНДИДА НАМХАЙЖАМЦ 1599-1662
Монгол-Ойрадын их эрдэмтэн, төр, шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, гүүш Зая бандида Нaмхайжамц Равжамба нь Ойрадын Хошууд угсааны ноёны гэрт 1599 онд мэндэлжээ. V далай лам Агваанлувсанжамцыг гэлэн санваар хүртэж, санваар төгс 10 гэлэнгийн нэгээр сонгогдож байсан тэрбээр Дөрвөн Ойрад, Ижил мөрний Халимаг, Торгуудад бурханы шашныг эх хэлээрээ дэлгэрүүлэхийг зоригдон хүн ардаа гэгээрүүлж байсан юм. 1648 онд Баруун Монголын аман аялгуунд тохируулан зохиосон Тод үсэг, 1642 онд төвд хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн “Банчин хутагтын тууж”…
Цааш унших