Бидний тухай

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монголын түүхэнд сайн цаг, оюун санааны эрин үеийг бэлгэдэгч, эрдэмт соён гэгээрүүлэгч лам багш нарын тааллаар шашин номын үйлийг дэлгэрүүлсэн ард түмний суу билиг, авъяас, чадлын тод мөрийг үлдээгч хутагт хувилгаадуудын биет ба биет бус, соёлын өвийг хойч үедээ уламжлуулан, судалж сурталчлан, түгээн дэлгэрүүлж, оюуны дархлааг сэргээх зорилготойгоор 2013 онд Равдангийн Бямбаагийн санаачлагаар “Монголын Хутагт Хувилгаад сан”-г  байгуулсан билээ. Монгол туургатан Тува, Халимаг, Буриад, Өвөр монгол, Дээд монгол, Ар монголоос тодорсон хутагт хувилгаадуудыг дэлхий нийтэд танин мэдүүлэх, судлан сурталчлах нэгдсэн үйл ажиллагааг өргөжүүлхээр зорьж 2017 оны 07 сарын 04-ны өдөр “ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН” нэртэйгээр хүрээгээ тэлж өргөжин ажиллаж байна.

Сан нь:

•   Бодлогын зөвлөл

•   Хяналтын зөвлөл

•   Эрдмийн зөвлөл

•   Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба

Монгол туургатны хутагт хувилгаадын судалгааг өргөн хүрээгээр хийн мэдээллийн сан бий болгох, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан соёл урлагийн болон медиа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэвлэл мэдээллийн бүх хэлбэрээр олон нийтэд сурталчилна. Бид төрийн болон төрийн бус, мэргэжлийн соёлын байгуулагууд, ижил төрлийн сантай  хамтран ажилладаг бөгөөд хүнлэг зөв нийгмийг төлөвшүүлэхэд гар бие оролцох зүрх сэтгэлийн өгөгдөлтэй хэнтэй ч мөр зэрэгцэн алхахад бэлэн.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА:

Монгол туургатны хутагт хувилгаадуудын замналыг судлан шинжилж соёл урлаг, эрдэм шинжилгээ, дотоод болон гадаадын улс орнуудад сурталчлан таниулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.

БИДНИЙ ЗОРИЛГО:

Монгол туургатны хутагт хувилгаадын бүтээсэн биет ба биет бус бахархалт өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах, тэдний оюуны дархлааг сэргээх, дотоод гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, ном товхимол хэвлүүлэн, нийгэмд чиглэсэн олон талт сайн үйлсийг дэмжихэд чиглэгдэнэ.

Цаашид Монголын үе үеийн хутаг хувилгаадын талаархи баримтанд тулгуурласан түүхэн музейг байгуулах, түүнчлэн Монголынхоо түүх соёлын үнэт бүтээлүүдийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.


2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа
Back to top button