МЭНДЧИЛГЭЭ

Замбуу тивийг гайхшруулсан өрсөлдөгчгүй эрдэм соёлыг Их монголын хутагт хувилгаадууд төрөл төрөлдөө түүчээлсээр ирсэн билээ. Өвөг дээдсийн сэтгэлийн дуудлагаар бүтсэн билиг билгүүн, оюун санааны охь болсон эрдэмт мэргэд, хутагт хувилгаадуудын урласан бүтээл, төгс туурвил, ном судар, алтан сэжмийг тусгаар тогтнолын төлөөх тэмцлээрээ будант давааны нугачаа бүрийг даван өнөөгийн бидэнтэй золгуулжээ.

Энэхүү монголын эрдэм соёл нь бурханы шашинтай арга билэг мэт салшгүй холбоотой билээ.  Шашны сургаальд хүн өөрөө бурхан хэмээдгийг санан монгол хүн бүр дотоод зүрх сэтгэлээсээ өөрөө өөрийгөө олж, хутагт хувилгаадын  зоригдлоор бурханы хайр мэт дундрашгүй гэрлээр гийгүүлж, оюуны охь болоосой хэмээн бид чин сэтгэлээсээ хүснэм.

Бидний тархинд  төрөх бодол, зүрх сэтгэлээс ундрах  санаа хэмээх гарт үл баригдаж, нүдэнд үл үзэгдэх мэдрэмжийг ялгаж чаддаг монгол хүний сод их оюун билэгт бид эргэлздэггүй. Та бүхэнд манай сангийн үүд хаалга үргэлжид нээлттэй байх болно.

Суу билэгт Монгол түмний минь буян заяа тэгширч Үеийн үед үрийн үрд саран мэт гэрэлтэж, наран мэт мандан бадрах болтугай.

Их Монголын Хутагт Хувилгаад Сангийн тэргүүн

(ТҮВДЭНЖАМБАА)  РАВДАНГИЙН БЯМБАА

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа
Back to top button