Хутагт Хувилгаад

БАМБАР ЭРДЭНЭ ХУВИЛГААН ЦЭВЭГМЭД 1920­-1937

Бамбар Эрдэнэ хувилгааны VII дүр Цэвэгмэд нь  Бамбар Эрдэнэ хувилгааны VI дүр Гонсүрэнцэрэнлэйгэндэнлэгцог таалал төгссөний удаах жил буюу 1920 оны намар цагт одоогийн Төв аймгийн Баянцагаан, Баян сумын нутгийн зааг болох “Үнээ”, “Баян уул”, “Хүүхэн хонгор” гэдэг газрын ойролцоо малчин Жигжидсүрэнгийн гэрт мэндэлжээ. Бичин жилд төрсөн хүүхдүүдээс  2 настай Цэвэгмэдийг Халхын VIII Богд Жавзандамба хутагт Бамбар Эрдэнэ хувилгааны VII дүрээр тодруулан Сандагдаржаалин хийдийн их хувилгааны ширээнд ёс төгөлдөр залж Лувсангомбо хэмээх сахилын нэр хайрласан гэдэг. Бамбар Эрдэнэ хувилгааны VII дүр Цэвэгмэд нь 1937 онд 17 насандаа жанч халжээ.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close