Хутагт Хувилгаад

ДИЛАВ ХУТАГТЫН V ДҮР Б.ЖАМСРАНЖАВ 1884-1965

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дилова Шаравсамбуугийн хувилгаан дүр Түвдэд Живзун доорамба, Дүлзэнлодойлэгсан зэрэг дүрээр хувилан төрж байжээ. Монголд хувилсан

I дүр Эрх Цорж Наваанданзанжамц

II дүр Махурда нар нь Өвөрмонголын Ордос, Урад дунд гүний хошууны нутагт хувилан мэндэлжээ.

III дүр Дамчаяринпэл Халхын газар хувилан мэндэлжээ.VI дүр Раашпунцаг Өвөрмонголд хувилан мэндэлжээ.V дүр Дилова хутагт Жамсранжав нь Засагт хан аймгийн Гүн Загдсамбарын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт 1883 онд мэндэлжээ. 1887 онд  Хэрүга Дэмчэг бурханы хувилгаан Дилова хутагтын хойд дүрээр тодорч залагдсан байна. Дилова хутагт Жамсранжав нь Наро банчин гэгээний хийдэд залагдаж суусан байна. 1916, 1919 онуудад өмнөд хязгаар, баруун хязгаарыг товхинуулахад идэвхийлэн оролцож, Хатанбаатар Магсаржавын цэргийн ламаар томилогдож байв. 1923 онд Улиастайн сайд болон дэвшин сууж байв. 1931 онд Өвөрмонголд гарч Дэ ван, Чан Кайши нартай ажиллаж байв. 1950-­‐аад оны үед Америкийн Нэгдсэн  Улсад гарч Нью-­‐Жерси хотод Буддын шашны сүмийг шинээр байгуулсан. Эдүгээ Нью-­‐Жерсийн Буддын сүмд Дилова хутагт Жамсранжавын шавь Жамбалдорж гуай энх тунх амьдарч байна. Дилова хутагт Жамсранжав 1965 онд АНУ-­‐д таалал төгсчээ.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close