ОнцлохСургаалиуд

ЖАРГАЛ-ЗОВЛОН

Хорвоо мөнх бус, усны хөөс мэт хэврэг, зүүд зэрэглээ мэт хоосон, хүмүүний амьдралд бид мөнхрөхгүйгээ мэдэгч тэр болгон санахгүй… Мөнх л юм шиг амьдарсаар… Тэр болгонд бурхан бодьсадва дээдэс эгэл энгийнээр жинхэнэ хүнээрээ байж гэрэл болон гэгээрэлд хүрэхийг ухааруулахын тулд оршдог.

Аз жаргал бол хүний дотоод сэтгэлдээ бодож, бясалгаж, төвлөрч байдаг агуу их мэдрэмж билээ. Тиймдээ ч энэ аз жаргал эх болсон зургаан зүйлийн хамаг амьтад, бүх зүйлд тэгш ялгамж үгүй.

Зовлонгийн нөгөө тал нь жаргал юм. Хүн дотоод сэтгэлдээ зовлон, баяр баясгаланг үүсгэдэг. Бид аз жаргалыг гаднаас хайдаг нь эндүүрэл бөгөөд нэг талаас хэтийдсэн хэрэгцээг зовлон хэмээн ойлгож болно.Хэмжээлшгүй жаргалтай болчих гээд эд баялаг, алдар хүнд, нэр төрийн төлөө л зүтгэдэг нь жинхэнэ аз жаргал биш юм. Учир нь эдгээрийг дагаж үл ханах хүлээс хамт үүсдэг. Бие, хэлний үйлийг зөв жолоодох тийм ч хэцүү биш харин сэтгэлийг жолоодох хэцүү. Сэтгэлийг ном үзэж байж зөв тийш нь жолооддог.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох

Close
Back to top button
Close