Ногоон Хот Мандал ТөсөлШуурхай

НОГООН СУВАРГА МОД ТАРИХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Ногоон Хот Мандал төсөл

НОГООН СУВАРГА МОД ТАРИХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ.

 

“Их Монголын Хутагт хувилгаад сан”-ийн 5 жилийн ойн ажлын хүрээнд байгалийн эхийг тэтгэх үүднээс Монгол Улсад мод, цэцгийн үр үржүүлгийн жишиг төвийг байгуулж, цөлжилт, агаарын бохирдолт, өрхийн зөв аж төрөх дадлыг бий болгож байгальд ээлтэй амьдралыг сурталчлан мод тарих, мод үржүүлэгийг хөгжүүлэх, Монгол нутагт эмийн ургамлыг нутагшуулж ургуулах, ойн нөөц, мод болон цэцгийн үрийн фондыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд төслийг “НОГООН СУВАРГА” мод тарих аянаар эхлүүлж байна.

Уг төсөл Монгол Улсын хэрэгцээт газар бүрт түгээх, төслийг бэхжүүлэх хүрээнд дотоод, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай түншийн харилцаа тогтоон хамтран ажиллах, боловсролын хүрээнд бүх насны хүмүүсийг эрүүл экологийн орчинд амьдрах ухаанд сургах насан туршийн боловсролыг олгох, нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн бус байгууллагын санал, санаачилгаар хэрэгжүүлэх байгальд ээлтэй, байгалийг хамгаалах, мод, цэцэг тарих ажлаар хөдөлмөрт сургах, өрхийг төгөлдөршүүлэх үндсэн чиглэлийг баримталсан мэдлэгт тулгуурласан экологийн тэнцвэр бүхий зөв нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах төсөл юм.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Ар гүнтийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн аманд 1 (нэг) га газрыг тусгайлан сонгож цаашид газрыг тэлэн их үйлсийг эхлүүлэх уг төслийн бэлтгэл ажил хангагдсан билээ.

Гишүүд, дэмжигчид “Ногоон суварга” цогцлооход төслийн зорилтот ажлуудыг дэмжин чин сэтгэлийн үндсэн дээр өрнүүлэн оролцбол газар эхийн хэвлийдээ мөнхийн үр суулгах буянт ажлыг эхлүүлж хойч үедээ өвлүүлэх их үйлсийн анхдагчид болох боломжтой билээ.

Төслийн хүрээнд “НОГООН СУВАРГА” мод тарих аянд сангийн дэмжигч гишүүн Ц.ЭНХМАА гар урлалын бүтээлүүдээрээ оролцож байна. Та бүхэн уг бүтээлийг худалдан авснаараа мод тарих үйлсэд хувь нэмрээ оруулах юм.

 

Холбоо барих: 7000 8086, 91078888

ХАЙР ЭНЭРЭЛ АСРАЛ
ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button