Хутагт Хувилгаад

САМАДИ БАНДИДА НОМЧ ЭРДЭНЭ ЯЛГУУСАН ХАМБА НАРАН ХУТАГТ 1914-1932

Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Бирва буюу Нар баригчийн хувилгаан Дэчинодсалбалсанбо гэгээнтэн гурван цагийг торолтгүй тольдох тэргүүтэн эгэлийн орноос хэтийдсэн цаглашгүй эрдэм шидийг эрхшээн төржээ. Урьд үеийн хувилгаадын онол мэдлээн умарталшүйгээр эрхшээсэн тул дээд доод завсрын гурван хоролыг буцаахад хүч чадал нь ихтэйгээрээ алдартай. Наран хутагт 23 удаа хувилан төрсөн их хутагт бөгөөд Энэтхэг оронд есөн үе, Түвэд оронд арван үе, Хачийн оронд Банчиншагажишири гэсэн нэг үе, Монгол оронд дөрвөн үе хувилгаан тодоржээ. Монгол орноо төрсөн I дүр Санжинвандандагва – Сайн ноён аймгийн Наран хутагт Сайн ноён аймгийн засаг хошой чин вангийн хошууны ард Дашийн гэрт мэндэлсэн.

II дүр Дэчин-Одсал (1851-1910) Сайн ноён хан гүн Сономдашийн хошууны ард  аав Ундрах, ээж Долгор нарын гэр бүлд төмөр гахай жилийн хаврын адаг сарын шинийн найманд мэндэлжээ. Тэрээр 16 насандаа VII Богд Живзундамбад бараалхан мандал өргөснөөр хувилгааны хэрэглэлийг соёрхсон ба 1887 онд Их дээд эзний зарлигаар Ховдын шар сүмийн Хамбо болсон.  1908 онд “Дэндоглин” буюу “Үнэн онолт тив” хэмээх гурван өөр үсгээр бичсэн алдар соёрхож мөн шавь захирах тамга хэрэгтэй хэмээн “Наран хутагтын албат иргэн хүмүүсийг захирах тамга” алдрын мөнгөн тамга соёрхож Халхын тамгатай 13 хутагтын нэг болжээ.

III Бадамжав-  1912, 1913 оны зед Сайн ноён хан аймгийн зайсан Бавуужавын гэрт мэндэлсэн.

IV Магсаржав – (1914-1932) Наран хутагт Сайн ноён хан аймгийн одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд  Наран хутагтын шавийн ард Дашийн гэр бүлд төрсөн. 1918 онд Богд хаанаас Номч эрдэнэ ялгуулсан цол хүртсэн.

“Галдансандүвлин” буюу “Төгс баясгалант нууц бүтээлийн хийд” Ховдын шар сүмийн хамбад залагдан суусан төдийгүй Додүдба (Судрын хураангуй), Сандүйн зажүд (Нууцын хураангуй язгуур үндэс), Дэмчигийн жүд (Дээд амгалантын дамжлага), Налжорма гүндү жодби жүд (Егүзэрийн эх Хотол явдлын дамжлага ), Нууц бүтээл тэргүүтэн, “Төгс цогт язгуурын багшийн шүтэгчийн мөрийн зүрхэн” долоон боть бүтээл туурвисан. Үе төрлийн тарни нь Ум аа гүрү вүдда занаа гирди шри сиди хум хум болой.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close