Сургаалиуд

САНАА БОДЛОО ТӨВЛӨРҮҮЛЭХ

ТА НАР МАНДАХЫГ ажиглаж байхдаа оюун санаагаа тогтоон төвлөрүүлвэл нар мандахын гоо сайхныг өөртөө нээн олж харж чадна. Өөрт тань цай аягалан барьж байна гэж төсөөлөөд, тэр нь үнэхээр анхилуун үнэртэй, аагтай, амттай цай байна гэж бодоорой. Хэрэв таны оюун ухаан сарнисан байгаа бол та цайны амтыг таашаан амталж чадахгүй. Та цайны амтыг мэдье гээл оюун санаагаа тогтоон төвлөрүүлээрэй. Тэгвэл цай тэнд өөрийнхөө анхилуун үнэр, гайхамшигт амтыг цоо шинээр мэдрүүлэх болно. Тийм учир оюун санаагаа тогтоож анхаарлаа төвлөрүүлэх нь аз жаргалын эх сурвалж мөн. Тэгэхээр Буддын шашны жинхэнэ сүжигтэн хүн тухайн өдрийн ямар ч цаг мөчид баяр баясгалан ба аз жаргалын мэдрэмжийг хэрхэн буй болгохоо сайн мэдэж байх ёстой.

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button