Сургаалиуд

ТАНЫ ЖИНХЭНЭ ГЭР ОРОН

Таны жинхэнэ гэр орон бол яг энэ орон зай, яг энэ цаг мөч мөн. Таны жинхэнэ гэр орон ямар нэгэн цаг хугацаанд баригдахгүй, ямар нэгэн орон зайгаар хязгаарлагдахгүй, аливаа нэгэн үндэстэн ястанд ч хамаарахгүй. Харин та мөч бүр хүрч мэдэрч болох тэрхүү зүйл, мөч бүр амьдарч болох тэрхүү орон зай таны жинхэнэ гэр орон мөн билээ. Тэгэхээр энэ бол хийсвэр ойлголт огт биш. Та оюун санаагаа тогтоон төвлөрүүлж, бурхан Буддагийн эрч хүчийг олсон цагт бие, сэтгэлдээ амар амгалан байдлыг тогтоож, өөрийнхөө жинхэнэ гэр орныг олох болно.

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button