Хутагт Хувилгаад

ХАМБА ХУТАГТ НОМУН ХАН ЖАМБАЛДОРЖ 1886-1938

Хамба хутагт номун хан Жамбалдорж нь Халхын Сайн ноён аймаг, одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт  тайж угсааны Ядамжавын гэрт 1886 оны 2 сарын 2-ны өдөр Дарамсэд хүү төржээ. Түүнийг мэндэлэхэд хот даяараа тод цэнхэр хүрээтэй цагаан шаргал туяан дунд умбасан гэдэг. Тэр цагаас 7 жилийн дараа Дарамсэдийг VIII Богд тодруулж, одоогийн Завхан аймгийн Идэр суманд байх “Хамба гэгээний“ хийдэд ширээнд залж, улмаар  Да хүрээний тэргүүн лам Пунцаг-Очир түүний солдэвийг зохиож “Жамбалдорж” хэмээх сахилын нэр хайрлажээ. Халхад тодорсон Хамба гэгээний гуравдахь дүр Жамбалдоржийн хүрээ нь 7 жас, 9 том дугантай байсан ба шүтээнүүд нь Улаан сахиус Жамсран, Лхам сахиус, Майдар бурхан юм. Түүхэн сурвалжид ес дэх Мамбын дуганд анагаах бүх төрлийн ухааныг үзэж , аливаа өвчнийг судалж эмчлэх аргыг зааж, дамжаа хичээллүүлдэг байсан нь хутагт анагаахын өндөр мэдлэг чадвартай байсантай шууд холбоотой хэмээжээ. Жамбалдорж гэгээнтэн “Отгон”-ны рашааныг нарийвчлан судлуулж,   модон дээр Монгол, Төвд үсгээр хаяг хийлгэн хоёр талд нь сийлүүлэн тавьж байсан нь 1960-аад оны үеийг хүртэл хадгалагдаж иржээ.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close