Хутагт Хувилгаад

ХУВИЛГААН ЛАМ АЛТАН-ОЧИРТ ТҮВДЭНГҮНСЭННАМДОЛ

Халхын сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт байсан Алтан-Очиртын хийдэд залагдаж байсан сүүлийн хувилгаан Түвдэнгүнсэннамдол нь XX  зууны эхээр Монголын зүүн хязгаар нутгаас тодорсон хувилгаадын нэг байжээ.

Түүнийг 3 настайд нь VIII Богд Жавзандамба тодруулсан бөгөөд  түүний ах, авга ах нар нь лам хүмүүс байжээ.

Алтан-Очирт лам Түвдэнгүнсэннамдолыг Бум хурандааг даасан багш гэж  олон хэлцдэг байсан ба цэл залуу 23 насандаа таалал төгссөн тухай баримт бий. Нутгийнх нь ард олон түүний ид шид эрдэм чадлыг  болон түүний гартаа барьдаг байсан алтан бус энгийн хийцтэй очирыг өнөө хэр дурсан ярьцгаадаг.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close