Хутагт Хувилгаад

ЭРДЭНЭ МЭРГЭН БАНДИД АГВААН-ИШСАМБУУ 1846-1896

Нэгэн хүн ханцуйндаа домбо хийгээд “Энэ хүүхдэд нэр өгмөөр байна” гэхэд Домбо гэж нэрлэ  гэжээ. Чинхүү айлдсан эрхэм бол “Жэдорын хамбо” хэмээн олноо алдаршсан, шог зохиолч Агваанхайдавын хойд дүр яруу найрагч Агваан-Ишсамбуу нь 1846 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Зүрхийн ороох гэдэг газар Цаян зайсангийнд мэндэлжээ. Зүүн Со гүний хүрээ гэж алдаршсан Шадавдаржаалин хийдэд хувраг болж шавилан суужээ. Ишсамбуугийн зохиосон “Сарасвадыг баясалгах яруу дуу” 1873, “Ашдын хүслийг бүтээгч”, “Наран саран яруу чимэг” 1888, зэрэг магтаалын яруу найраг, “Хурьцал тачаангуйн гол судсыг хяргагч илд” 1873, “Номгүй мунхгуудын голгүй гүжирдсэний гэм ирэхүйг арилгагч толь” зэрэг хориглон шүүмжилсэн бичиг, “Өнчин янзганы үг” гэх дууллын болон сургаалийн шүлэг нь тухайн үедээ ихэд алдартай байжээ. Түүний бүтээлүүд шашны доройтол, нийгмийн мандал, буурлыг шүүмжилж, шоглон эсэргүүцдэг байсан  нь тухайн цаг үеийн дэвшилтэт сэхээтэн байсныг тод илтгэнэ.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close