Хутагт Хувилгаад

ЭРДЭНЭ ХАМБА ЛАМ ЛУВСАНЦЭРЭНДАМБИЙДОНМЭ

Түшээт хан аймгийн  “Эрдэнэ хамба”-ын отгийн ард олон тахин шүтэж байсан Эрдэнэ хамба лам  нь эртний Энэтхэг, Түвдэд 4 үе хувилан төржээ. Монголд хувилан төрсөн анхдугаар дүр хувилгаан цорж Лувсанжамц (1654-­1727) бол 6-р дүр нь Лувсанцэрэндамбийдонмэ юм. Тэрээр Засагт хан аймгийн Баатар ван Базарвааний төрсөн ах ба  Нинмавын ёсыг баримталдаг, санаанд багташгүй ид шидийг үзүүлдэг нэгэн байжээ.

Хүрээ нь мянга гаруй ламтай, жилд нэг удаа улаан сахиусны бүрэн цам гардагаараа Монгол даяар алдартай байсан бөгөөд

Булган аймгийн Хишиг Өндөр сум Жаргалант уулын өвөрт байдаг байжээ. Эрдэнэ хамбын шавь  /хошуу/ нь одоогийн Булган аймгийн Хишиг Өндөр, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур сумдын нутаг юм. Эрдэнэ хамба лам Лувсанцэрэндамбийдонмэ нь 8-р Богдыг хаан ширээнд залахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button