Хутагт Хувилгаад

ЯЛГУУГСАН ХУТАГТ ЧИМИДЦЭРЭН 1912-1937

Ялгуугсан хутагт Санжавын Чимэдцэрэн нь 1912 онд Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны нутагт мэндэлжээ. Энэ нутаг нь одоогийн Архангай аймгийн Тариат сум юм. Дөрвөн настайд нь VIII Богд хаанаас Ялгуугсан хутагтын хойд дүрээр залж Ялгуугсан хутагтын хийдэд ширээнд залж мандал өргөжээ. Ялгуугсан хутагтын шавь нар, хийд нь Завхан аймгийн Идэр сумын нутагт байсан байна.1922 онд Монголын шашны тэргүүн Богд хааны зарилгаар Чин сүжигт номч цол шагнан хүртээжээ. Ялгуугсан хутагтыг 25 настайд нь хилс хэрэгт гүтгэн  цаазлан хороожээ. Ялгуугсан хутагт Чимэдцэрэнгийн хэргийг хянан хэлэлцээд 1990 оны 5-­‐р сард Улсын дээд шүүхийн бүгд хурлын тогтоолоор цагаатгажээ.Ялгуугсан хутагт Чимидцэрэн багадаа хувинтай сүү устай холилдсоныг сүү усаар ялгаж байсан гайхамшигт ид шидийг өнөө болтол Завханчуудын дунд яригдсаар байдаг юм.

Сайн ноён хан аймгийн Дашдо гүний хошуунд оршиж байсан Чин сүжигт номун ханы хийдэд Чин сүжигтийн бандида лам гэж алдаршсан Түвдэнням, Ялгуугсан лам Жамъянлодойнамжил нар залагдан суудаг байжээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button