Хутагт Хувилгаад

АЧИТ ЛАМЫН ХУВИЛГААН ХАСТЫН ВАНДАН

АЧИТ ЛАМЫН ХУВИЛГААН ХАСТЫН ВАНДАН

Ачит ламын хувилгаан Х.Вандан нь Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуунд буюу одоогийн Завхан аймгийн Яруу сумын Өгөөмөр багийн нутагт Мөөгний Хавчиг гэдэг газар 1916 оны 9-р сарын 10-нд Хаст тайжийн хүү болон төржээ.  Вандан хүү хувилгааны ид шидийг 4-5 насандаа үзүүлж эхэлсэн нь тэр үеийн Галуутайн хүрээний унзад Г.Шагдарын анхаарлыг татаж Монголын төр шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтад хүүгийн нэрийг өгч алтан савханд нь шүүлгэхэд Ачит ламын хувилсан дүр мөн хэмээжээ.  Вандан хүүг XVI жарны төмөр бичин жил буюу 1920 онд 5 настайд нь Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны Галуутайн хүрээнд хувилгааны сэнтийд залсан байна. Вандан хувилгаан 1937 оны 10-р сард хэлмэгджээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button