БИГЭРИЙН НОМУН ХАНЫ V ДҮР ВАНЧИНСҮРЭН
Ванчинсүрэн нь өөрийн шавь буюу Засагт ханы “Номун хан хутагт”-ын хошууны засаг барьсан сүүлчийн хутагт билээ. Тэрбээр 1896 онд мэндэлж, 7 насандаа “Номун хан хутагт”-ын V дүрээр тодрон хошууны ардуудад бурхны ном сургаалийг тайлан таниулахын зэрэгцээ тэдний аж амьдралыг тохинуулан сайжруулахын төлөө бүхнээ зориулсан удирдагч байсан юм. “Номун хан хутагт”-ын V дүрээс дөрөв нь Монголд эргэн төрсөн ба энэ хутагтын нэрээр овоглосон хошуу буюу шавь нь Халхын Засагт хан Гэлэг-Ямпил анхдугаар дүрийн Лувсангэлэгийг 1733 онд залж өөрийн нутагт шавь ард өргөж тахин суулгаснаас эхтэй.
Чин улсын үеэс Халхын тамгатай хутагтын шавь Номун ханы хошуу нь 1733-1925 он хүртэл бурхан шашны үйлийг эрхэмлэн эрхэлсэн ба 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр суманд багтсан түүхтэй. Иймдээ ч түүхэн эх сурвалжуудад Ванчинсүрэнг Бигэрийн Номун хан хутагт хэмээн нэрлэсэн нь олонтоо таардаг.