Хутагт Хувилгаад

БЭРЭЭВЭН НОМУН ХАН НАЙДАНСҮРЭН 1905-1937

Бэрээвэн Номун хан Найдансүрэн нь Хөвчийн жонон вангийн хошууны Жаргалант голын эхэн, хустайн энгэрт 1905 оны гал морин жилийн зуны эхэн сард  малчин Х.Омбожавын гэрт хүү болон мэндэлжээ. О.Найдансүрэнг 3 настайд нь Бэрээвэн Номун хан Туваандоржийн хойд дүрийн наймдугаар хувилгаанаар тодруулж, “Балдан Врайбүн” хийдэд ширээнд залсан байна. Тэрбээр Богдын голын долоон хутагтын нэг нь юм.

Нэгэн удаа хийдийн хуваргууд түүнийг үнэхээр хувилгаан мөн эсэхийг шалгаж үзэхээр Билэг-Өлзийт сүмийн хаалганы дээд хэсэгт хүний толгой хүрхээргүй өндөрт хөндлөн утас татжээ. О.Найдансүрэн хувилгаан тус сүмд морилход толгой нь хүрээгүй хэрнээ мөнөөх утсыг тасалсанд хийдийн лам нар түүнийг “Ямандаг” бурхны  хувилгаан тул эвэр нь тэр утасыг тасалсан гэж бишрэн хүндлэх болжээ.

Шашин номд харш  цөвүүн цагт маршалын аварсан халхын гурван хутагтын нэгэнд багтаж эх нутгаа дааж явсан түүхтэй.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button