Хутагт Хувилгаад

НОМЧ БИЛЭГТ ХУВИЛГААН Д.ЖАМЪЯНЖАМЦ

НОМЧ БИЛЭГТ ХУВИЛГААН Д.ЖАМЪЯНЖАМЦ

(1894-1937) Д.Жамъянжамц нь 1874 он буюу бүрэн засагчийн 12 дугаар онд Их шавийн Дугарсүрэн бэйсийн ууган хүү болон Дарьганга нутагт мэндэлжээ. Түүнийг долоон настай байхад нь Бадаргуулт төрийн 5 дугаар онд хувилгаанаар тодруулан Дарьгангын Цагаан худгийн хийдэд залжээ. Монголчууд 1911 онд Манжийн эсрэг эрслэн босч тусгаар улс болж VIII Богд гэгээнтнийг Монгол улсын эзэн хааны сэнтийд залахад тэрбээр бүх албат иргэд, тайж ноёд, хутагт хувилгаадад хишиг тараах лүндэн буулгахад Д.Жамъянжамц хувилгаанд Хамба ямбатай, Номч билэгт цолоор хөхиүлэн шагнажээ. 1918 онд VIII Богд Жэвзүндамба хутагт хааны зарлигаар их хутагт Манзушир хутагтын дэргэд залагдаж, шашин-төрийн үйл хэрэгт хүчин зүтгэх болжээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button