Хутагт Хувилгаад

АНХДУГААР БОГД ЖИВЗУНДАМБА ЛУВСАНДАМБИЙЖАНЦАН (1635‐1723)

Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв.

Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр мэндэлжээ. Гурван сүүдэртэйдээ Жамбалцанжод номыг цээжээр унших,

Энэтхэгийн азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшигийг үзүүлж байв.

1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнжид Монголын шашины тэргүүнээр өргөмжлөн ширээнд залжээ. Арван гурван  сүүдэртэйд нь Түшээт хан Гомбодорж, Шолой сэцэн хан нар Өндөр гэгээнд

Их Монгол уулын энгэрт үргэлжид суух сүм барьж өгсөн нь хожмоо Баруун хүрээ гэж алдаршжээ. 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан.

Өндөр  гэгээн нь Очирдара бурхан, Ногоон дара эх, хорин нэгэн дара эх зэрэг давтагдашгүй ур хийцтэй бурхад бүтээсэн нь өдгөө ч дэлхийд гайхагдсаар байна. 1686 онд  Соёмбо бичигийг үндэсний тусгаар тогтнолын билэг тэмдэг болгон зохиожээ. Монголын ард түмнийг үеийн үед амар амгалан оршиж байхын тухайтад “Жинлав цогзол” хэмээх  номоо айлдан зохиосон байдаг. 1706 онд Цэцэрлэгийн эрдэнэ толгой хэмээх газар Их хүрээг нүүлгэн байгуулж байжээ. Өндөр гэгээн нь наян есөн насандаа 1723 онд Бээжинд жанч халжээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button