Хутагт Хувилгаад

БАЛДАН ЗАСГИЙН ХОШУУНЫ ОЧИРДАРА ХУВИЛГААН

Сайн ноён хан аймгийн Балдан засгийн хошуу, Цэцэрлэг Мандалын уулын аймгийн Говь гурван сайхан уулын хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт хохь тайж Пунцагийн гуравдугаар хүү болон 1895 онд мэндэлжээ. Хувилгаанаар тодорсон Түвдэнминжүүрийг тус хошууны гол хийд Уул жаргалантын хийдэд ширээнд залж Очирдара хувилгаанаар өргөмжлөн тус хошууны лам хуврагуудыг захируулжээ.

Дилова хутагтын толгойлсон 152 Халхын хошууны хурал номыг байгуулалцаж байв. 1940 онд Диловын яам гэдгийг байгуулахад Очирдара хувилгаан түүнд Амбанаар ажиллаж байв. 1944 онд тэр яамыг Баруун Сөнөд вангийн хошуунд нэгтгэсэн бөгөөд 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөрмонголоос гарч Төвдийн Лхас хотыг дамжин Энэтхэгт очиж суужээ. Очирдара лам нь 1950-д оны эхээр Энэтхэгийн Доржданд нилээд хугацаагаар сууж байв. 1965 онд Америкд гарч Дилов хутагтын байгаа хотод хамт байжээ. 1966 оны 5-р сарын 12-нд таалал төгсжээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button