Хутагт Хувилгаад

БАРИ ЛАМ III ДҮРИЙН ХУВИЛГААН РИНЧЭНДАВААДОРЖ/1920-1977/

БАРИ ЛАМ III ДҮРИЙН ХУВИЛГААН РИНЧЭНДАВААДОРЖ/1920-1977/

Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд тайж Ванчэнсономын гэрт 1920 онд мэндэлжээ. Гурван настайд нь VIII Богд Жавзандамба хутагт Бари ламын хойд дүрийн хувилгаанаар тодруулан, ширээнд залж өлмий бат оршихын ерөөлийг Говь түшээ гүний хошууны Минжүүр ёнзон төвд хэлээр зохиосон судрыг 1930- д оны үед Онгийн гурван хийдэд уншдаг байжээ.  Бари ламын хувилгаан дүрээр залагдсан Ринчэндаваадорж нь 1937 он хүртэл Онгийн голын Гүнджамбалин хийдийн хувилгаан ламаар өргөмжлөгдсөн. 1937 оноос хойш Эрдэнэдалай суманд мал маллаж байгаад 1977 онд таалал төгссөн байна.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button