АянҮйл Ажиллагаа

БИДНИЙ ТЭНГЭР ДЭЭДЭС

Бидний тэнгэр дээдэс уран илтгэлийн уралдааны дүн гуравдугаар сард гарна

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Их Монголын хутагт хувилгаад сантай хамтран их сургуулийн оюутнуудын дунд “Бидний тэнгэр дээдэс” уран илтгэлийн уралдааны дүн энэ оны гуравдугаар сард гарна гэдгийг зохион байгуулагчид ярьж байна.

Энэхүү уралдааны зорилго нь Их Монголын буурал дээдэс дунд авьяас билиг, эрдэм ухаанаар нарт замбуулин даяар цолгорсон хутагт хувилгаадыг нээн илрүүлэх, тэднийхээ он цаг өнгөрөх бүр алсран холдож буй намтар, түүх цадиг, хөдөлмөрч ариун үйлс, төгс туурвил, ном судар бүтээлийг хойч үедээ таниулах, гэгээн үйлсийг үргэлжлүүлэх, эрдэм чадлыг нь хүндэтгэн дээдлэх, даган дууриах үзэл төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм байна.

Эхний шатны шалгаруулалтаар МУИС-ийн 50 шахам оюутны илтгэлийг сонгож аваад байгаа юм байна. Эндээс дахин шалгаруулж гучин оюутны илтгэлийг МУИС-ийн эрдмийн танхимд сонсгож хээрийн судалгаа, баялаг хэрэглэгдэхүүн, илтгэх чадвар зэргийг харгалзан эхний таван оюутанд 75000-400000 төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл, “Их монголын хутагт хувилгаад сан”-гийн хаунли зэрэг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах гэж байна.

“БИДНИЙ ТЭНГЭР ДЭЭДЭС” уран илтгэлийн уралдаан

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Их Монголын хутагт хувилгаад сантай хамтран их сургуулийн оюутнуудын дунд “Бидний тэнгэр дээдэс” уран илтгэлийн уралдаан зарлаж байна.

Зорилго:

Бидний буурал дээдэс дунд авьяас билиг, эрдэм ухаанаар нарт замбуулин даяар цолгорсон хутагт хувилгаад олон билээ.

Тэдний маань он цаг өнгөрөх бүр алсран холдож буй намтар түүх цадиг, хөдөлмөрч ариун үйлс, төгс туурвил, ном судар бүтээлийг хойч үедээ таниулах, гэгээн үйлсийг үргэлжлүүлэх, эрдэм чадлыг нь хүндэтгэн дээдлэх, даган дууриах үзэл төлөвшүүлэхэд оршино.

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Өгсөн агуулгын хүрээнд асуудлыг сайтар судалж сэдвээ өөриймшүүлэн эзэмшсэн байх
  • Баялаг хэрэглэгдэхүүнтэй судалгаа, эх сурвалж сайтай байх/ номын жагсаалт, аман ярилцлага, тэмдэглэл, сударууд, зураг товхимол, түүхийн олдворууд
  • Логик дараалал зөв, шинэ содон баримт материалтай байх;
  • Илтгэх ур чадвар сайн өгөгдсөн хугацаанд гол зүйлээ олонд хүргэх чадвараа харуулах
  • Илтгэл нь монгол хэл дээр 3-5 хуудас, цахим бичвэрийн  
  • Word /Тimes New Roman фонтын 12 хэмжээгээр, мөр хооронд 1.5-ын зайтайгаар бичих/ болон Powerpoint программыг ашиглан боловсруулсан байх

Хамрах хүрээ:

МУИС-ийн болон их дээд сургуулийн оюутан залуус

Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол, Дээд Монгол гэх мэт сургуулийн судалгаа , сургалтууд

Хугацаа:

Эхний шат: МУИС-ийн бакалаврын сургалтын Ерөнхий суурийн хичээлийн илтгэх урлаг зааж буй багш нар 2018 оны Х сарын 15- наас XII сарын 15 хүртэл семинарийн бүлэг бүрээс нэг хүүхэд шалгаруулна.

Бусад их дээд сургуулийн оюутнууд тэндээ шалгарсан илтгэлээ шалгаруулах комииссын хурлын тэмдэглэлтэй хамт тэнхимиийн туслах А.Цэнд-Аюушид /утас 77307730-1126, еmail: tsendayush611@gmail.com / өгнө.

Хоёр дахь шат: 2019 оны III сарын 15-ны дотор шалгаруулж дүн гаргана.

Шилдэг илтгэлийг шагнах:

I байр 400,000₮, Өргөмжлөл

II байр 300,000₮, Өргөмжлөл

III байр 150,000₮, Өргөмжлөл

IV байр 75,000₮,   Өргөмжлөл

V байр 75,000₮,   Өргөмжлөл

Илтгэлийг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Их Монголын хутагт хувилгаад сантай хамтарсан комисс олон нийтийн оролцоотой дүгнэж 1-5 байр эзлүүлэн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button