Хутагт Хувилгаад

ВАНГИЙН ХҮРЭЭНИЙ ТОЙН ЛАМ ТОЙСАМЖАМЦ

Түшээт хан аймгийн Дайчин вангийн хүрээний тойн хамба лам Тойсамжамц нь одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт төрсөн.

Тойн хамба Вангийн хүрээнд сууж судар тарнийн гүн ухаанд мэргэжин, Вангийн хүрээн дээр “Бодь мөрийн зэрэг” болон олон судар ном хөтлөн заадаг байсан тул “Гачой” багш гэж алдаршжээ. 1905 онд XIII Далай ламыг Вангийн хүрээнд заларч ирэхэд Тойн лам хамба нь байжээ. Вангийн хүрээний Тойн хамба ламыг Буриадын нутагт олон удаа заллага айлтгаж, ном айлдуулдаг байв. Түүний олон шавь нарын дотроос төрөн гарсан мэргэдийн нэг Зүүн гүний хошууны Иш гэцэл гэж алдаршсан Ишсамбуу юм. Ишсамбуу лам нь Буриад зоны дунд ихээхэн шүтэгдэж байв.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button