Хутагт Хувилгаад

ДУГАР ЗАЙСАН ГОСОР БАНДИДА

Нэгэн цагт халх монголоос төвдөд заларан бурханы шашныг төвхнүүлж явсан төдийгүй Азийн түүхнээ нэр нь дуурсаж Алтайгаас Хянган, Байгал далай хүртэл шүтээн болж мөнхөрсөн хүмүүн бол Дугар зайсан Госор бандида юм. Юм бэйсийн хошууны Амарбуянт хийд нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст сумын нутагт байх ба 1696 оны үед Дугар зайсангийн санаачилгаар баригджээ. Тус хийд нь Монголын баруун өмнөд хязгаарын хамгийн том шашин номын цогцолбор бөгөөд өнөөг хүртэл хурал ном соён гэгээрүүлэх үйлс үргэлжилсээр байгаа билээ.

Энэтхэг, Төвд, Балба, Бутан зэрэг улсад согбудагти буюу бар хөлгөлсөн монгол, бар гинжилсэн монгол гэж алдаршсан. Монгол орон болоод Энэтхэг, Төвд, Балба, Бутан, Буриад, Өвөрмонгол зэрэг оронуудад эрт эдүгээ зурагдсан Дугар зайсангийн зургийг сүм, хийдийн хоймор, айл гэрийн үүд, тэр байтугай авдар шүүгээ, тахилын ширээн дээр хүртэл зурсан байдаг. Өөрөөр хэлбэл Дугар зайсан Төвдөд ер бусын гайхамшигийг үнэхээр үзүүлж ард түмний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж түүнчилэн муу үйлээс хамгаалах шашны зан үйлд томоохон орон зай эзэлдэг болсон гэдэг нь тод харагдаж байна. Энэ нь хэл ам, хараал жатгаас хамгаалах дом болгон ашигладаг болжээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button