Хутагт Хувилгаад

ЖАЛХАНЗ ХУТАГТЫН VIII ДҮР ДАМДИНБАЗАР 1874-1923

Жалханз хутагтын Монголд хувилсан анхдугаар дүр Лувсанданзанжамц урьд Энэтхэг, Түвдэд 14 удаа хувилан төрж байв. Жалханз хутагтын өмнөх дүр Гандан ширээт лам Жалханз Балжиржамц нь Түвдийн шар малгайтны ёсны гол хийд Гандан хийдийн 25 дахь ширээт лам байсан бөгөөд Түвдийн номын мэргэдийн дунд ихээхэн алдартай лам байжээ.

  • I дүр Лувсанданзанжамц 1634-1654
  • II дүр Лувсанданзанбалсан 1656-1740
  • III дүр Ишгэлэг 1640-1646
  • IV дүр Галсандамба Яринпил 1746-1794
  • V дүр Лувсанбалжирхүндэв 1797-1847
  • VI дүр Чоймпилжанцан 1848-1854
  • VII дүр Чойжижалцан 1857-1872
  • VIII дүр Дамдинбазар 1874-1923

Жалханз хутагт Дамдинбазар Богд хаант Монгол улсын үед Монголын баруун хязгаарыг илбэн товхинуулагч хавсарсан сайдаар томилогдож байв. VIII богдоос Самади багш номун хан цолоор шагнагдаж байв.

1921 оны 2 сарын 22-нд Автономитыг сэргээхэд засгийн газрын тэргүүн, 1923 оны 3 сараас Монгол ардын засгийн Ерөхий сайдаар ажиллаж байв. Жалханз хутагт Дамдинбазар Түвд хэлээр зохиол бүтээл туурвиж байсан бөгөөд багшийг шүтэх ёс эрдэнийн санг хайрлагч зохиолуудыг туурвиж байсан. 50 насандаа 1923 онд жанч халжээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button