Онцлох Мэдээ
Онцлох

ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД СЭДЭВТ МАРКИЙГ ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАЛАА

Монгол шуудан ТӨХК-ын Марк, Үнэт цаасны газар, Их Монголын Хутагт Хувилгаад сантай хамтран VIII Богд хааны 150 жилийн ойг тохиолдуулан Монголын түүхэнд сайн цаг, оюун санааны эрин үеийг бэлгэдэгч, эрдэмт соён гэгээрүүлэгч лам багш нарын тааллаар шашин номын үйлийг дэлгэрүүлсэн ард түмний суу билиг, авъяас, чадлын тод мөрийг үлдээгч хутагт хувилгаадуудын биет ба биет бус, соёлын өвийг хойч үедээ уламжлуулан, судалж сурталчлан, түгээн дэлгэрүүлж, олон нийтэд таниулах, сурталчлах, алдаршуулах зорилгоор Их Монголын Хутагт Хувилгаад сэдэвт хэлхээ маркны нээлтийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Монголын уран зургийн залерейн танхимд ёслол төгөлдөр нээлээ. Нээлтэнд Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Алтан Жадамба судрыг залж Маркны нээлтэнд ирсэн олон түмэнд номын хураар бэлэг барилаа. Мөн нээлтэнд Монгол Шуудан ХК гүйцэтгэх захирал Б. Анхбаатар, Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголд суугаа гадаадын элчин сайдын газрын төлөөлөл, Хутагт Хувилгаадын сангын төлөөлөл болон гэр бүлийн гишүүд,  Марк цуглуулагчдын холбооны гишүүд, зоос цуглуулагчдын холбооны гишүүд, Их Монголын Хутагт Хувилгаад сангийн дэмжигчид оролцлоо.

Энэхүү марк нь Монгол шуудангийн 1049 дахь марк болон 6000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд анхны өдрийн дугтуй нь 500 ширхэг хэвлэгдсэн байна. Дэлхийн 135 орон түгээгдэх юм. 

Уг хэлхээ маркийн зохиомжийн гол төв хэсэгт Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Г.Занабазарын хөрөг зураг байх ба тухайн хутагтуудын тухайн цаг үед хамтран үйл хэрэгт оролцож томоохон нөлөө үзүүлсэн хутагт, хувилгаадын хөрөг зургийн дөрөв дөрвөөр нь дээр доор нь байрлуулсан байна. Хутагт, хувилгаадын ар дэвсгэр хэсэгт тухайн хутагт, хувилгаадын сүм хийд, хийсэн томоохон үйл, Ядам бурхан, амьдралыг илэрхийлсэн дүрслэлээр зохиомжилсон байна.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button