Хутагт Хувилгаад
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ V ДҮР ПРИНЛАЙТОГМИД 1862-1907
Ламын гэгээн урьд Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн Жанцан нарын зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байв.
Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хувраг болж өндөр гэгээн Занабазарын дотны шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчин Богд Чойжижан цангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухааны ном үзэж судалсан байна. Төвдөд 7 жил суралцаж, анагаах ухааны номонд мэргэжсэн оточ нарт олгодог Лхажэ цол хүртэж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн дараагийн дүрүүд бүгд Монголд хувилан төрсөн байна.
- II дүр Лувсанбанчинбалбар (1705-1787)
- III дүр Цэвээнжавчог (1789-1845)
- IV дүр Балдандамбачүлтэм (1846-1860)
- V дүр Принлайтогмид(1862-1907)
- VI дүр Жамъяндорж (1910-1912)
- VII дүр Цэрэндорж (1913-1937)
- VIII дүр Б.Эрдэнэбат 2009 тодорсон