Хутагт Хувилгаад

ЛОВОН ХУВИЛГААН АГВААН ДАНЗАННЯМ

ЛОВОН ХУВИЛГААН АГВААН ДАНЗАННЯМ

IV дүр хувилгаан Агваанданзанням нь Сэцэн вангийн хошууны Их догшин отгын нутагт 1882 онд мэндэлжээ. Одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан сум Ловон хувилгааны I дүр Тойн Ловон, II дүр Осор ловон, III дүр Балданнинод, VIII Богд Жавзандамба хутагт Ловон ламыг хувилгаанаар тодруулж Их догшин хутагтын Уулын жас (Гандандашлин) хийдэд ширээнд залж мандал өргөжээ. Бага наснаасаа хошууныхаа гол хийд баруун Чойрын хийдэд лам болж судар, тарнийн гүн ухааны номонд суралцаад гавж аграмба цол хүртэж байжээ. Намтар, сургаал, шашны зан үйлийн чиглэлээр нэг боть ном зохиожээ. Ловон хувилгаан Агваанданзаннямыг 1937 онд хэлмэгдүүлэн хороожээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button