Хутагт Хувилгаад

МАНЗУШИР ХУТАГТЫН VI ДҮР ЦЭРЭНДОРЖ 1872-1937

Эртний Энэтхэгт Бурхан багшийн шавь ариун санваартны дээд хутагт Нэвархорыг Манзушир хутагтын анхдугаар дүр хэмээн үздэг. Энэтхэгийн хутагт Нэвархороос хойш Энэтхэг, Түвд, Амдоод арав гаруй удаа хувилан төрж байжээ. Дээд Монголд хувилан мэндэлсэн Агваанжамбалданзанг Монгол оронд мэндэлсэн Манзушир хутагтын анхны хувилгаан хэмээн үздэг.

  • I дүр Аймаг савыг баригч Ачит Номун хан Донхор хутагт Агваанжамбалданзан (1695-­‐1750)
  • II дүр Манзушир хутагт Лувсантүвдэнванчүг (1754-­‐1816)
  • III дүр Манзушир хутагт Лувсанжигмэдчүлтэм (1816-­‐1842)
  • IV дүр Манзушир хутагт Дашдондов (1843-­‐1850)
  • V дүр Манзушир хутагт Ринчиндорж (1850-­‐1871)
  • VI дүр Манзушир хутагт Цэрэндорж (1872-­‐1937)

Манзушир хутагтын сүүлийн дүр Самбадондог овогтой Цэрэндорж 1872 онд мэндэлжээ.

Долоон настайдаа Манзушир хутагтын хувилгаанаар залагдаж, Автономит засгийн үед Богд хаанаас Манзушир хутагтад өргөмжилсөн байна. Их хүрээний Дашчойнбэл дацанд

гүн ухааны ном үзэж гавжийн дамжаа барьжээ. Манзушир хутагт нь анхдугаар дүр хувилгаан Агваанжамбалданзангийн 1750 онд үндэслэн байгуулсан “Буян залбирагч сүм” хийдэд тусгай орд өргөөнд морилон суудаг байжээ. Манзушир хутагт Цэрэндорж 1921 оны 3 сараас 10 сар хүртэл Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашиж байв. Манзушир хутагт Цэрэндорж 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдан хороогджээ. Манзушир хутагтын хэргийг хянан үзээд 1990 онд цагаатгажээ.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button