Хутагт Хувилгаад

ТАРГАН БАНДИДА ЦЭВЭЛВАНЧИГДОРЖ

ТАРГАН БАНДИДА ЦЭВЭЛВАНЧИГДОРЖ

Сайн ноён хан аймгийн Агь үйзэн гүний хошуу хүрээний хувилгаан лам. Цэвэлванчигдорж (1836-1894) “Тарган бандид”, “Эрдэнэ бишрэлт мэргэн бандид” хэмээн олны дунд алдаршсан. Тэрээр «Мал адгуулагч дор туслахын учир адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүргийг арчлан эдлэх, эмчлэн засах арга» хэмээх таван номыг төвд хэлээр бичсэн нь Монголчуудын мал маллагааны арга, газар нутаг бүрийн өвөрмөц сонин арга барилыг бичиг судрын гэрч баримт, хууччуулын аман уламжлалыг түшиглэн нарийн нягт судлан тэмдэглэж, Энэтхэг, Төвд, Хятад зэрэг дорно дахины эм, эмчилгээний аргыг Монгол ардын мал эмчилгээний баялаг туршлагатай нийлүүлэн нэгтгэж хийсэн гойд сонин бүтээл туурвисан.

Мөн Агь үйзэн гүний хүрээнд Цэвэлванчигдоржийн удирдлагаар Халх модон барын Төвөд, Монгол номын алдартай том хэвлэлийн газар ажиллаж, халх барын номыг хэвлэн тархааж байсан нь Халхад ном хэвлэх, барлах ажил Хятад болон өвөрлөгч, буриад зэрэг бусад газраас дутуугүй хөгжиж байсныг гэрчлэх бодит баримт мөн.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button