Хутагт Хувилгаад

ЕГҮЗЭР ХУТАГТ ГАЛСАНДАШ 1870-1930

Монголын тал нутагт билэг ухаан, эрдэм чадлаараа Егүзэр хутагт хэмээн алдаршисан Галсандаш 1870 онд  Халхын Сэцэн хан аймаг, одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад сумын нутагт Жамсранжавын хүү болон мэндэлжээ. 1874 онд VII Егүзэр хувилгааны дүр хэмээн залагдаж, хутагтын ширээнд залагдсан ажээ. Бага наснаасаа Төвд, Манж, Хятад хэл сурч, шашны номд шамдан суралцаж байжээ. Урьд Түвдэд дөрвөн үе хувилж явсны дараа Монголд төрсөн анхдугаар дүр нь хувилгаан Лувсанданзанренчин

  • II  дүр Лувсанбалдан
  • III дүр Лувсанданзаннамжил
  • IV дүр Егүзэр хутагт Галсандаш нар юм.

Егүзэр хутагт Галсандаш нь Бээжин, Долнуур, Утай, Гүмбүм, Баруун зуу, Да хүрээ зэрэг томоохон газар орноор морилон явж, ид шидийн гайхамшгийг үзүүлж, нэр алдар нь түгэж байв. Егүзэр хутагт Галсандаш нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг ихээхэн дэмжиж VIII Богд Живзундамбыг хаан ширээнд өргөмжлөхөд идэвхитэй оролцож байв. 1913 онд Егүзэр хутагт Галсандашийг Богд хаанаас Монголын зүүн өмнөд хязгаарын хэргийг захиран шийдэх сайдаар томилж байв. 1921 оны хувьсгал ялсны дараа дахин Зүүн өмнөд хязгаарын сайдаар томилж байсан байна. 1923 онд Егүзэр хутагтын шавийг Хан Хэнтий уулын аймгийн Эрдэнэцагаан уулын хошуу гэж нэрлэх болсон юм. 1930 онд хилсээр цаацлагдаж, . Егүзэр хутагт Галсандашийг 1990 оны 5-­‐р сард цагаатгажээ.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close