Хутагт Хувилгаад

VIII БОГД ЖИВЗУНДАМБА АГВААНЛУВСАНЧОЙЖИНЯМДАНЗАНВАНЧҮГ 1869-1924

Богд Агваанлувсанчойжинямданзанванчүг нь 1869 онд Түвдийн Лхаст түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын өргөөнд мэндэлжээ. 1874 онд Их хүрээнд залж, Богдын ширээнд өргөмжилж Даншиг мандал өргөсөн байна.1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж Гавж мяндаг цолтой болжээ. 1910 онд Их хүрээнд Буддын гүн ухаан судлах Сэрагийн игчааны дагуу Идгаачойнзинлин дацан мөн 1912 онд Жанрайсиг дацанг байгуулав.

1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж,  VIII Богдыг хаан ширээнд өргөмжилж Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. VIII Богдын санаачилгаар Өндөр гэгээний зохиосон Соёмбо үсгийг 1911 онд төрийн туг далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан юм.

Өндөр гэгээн айлдахдаа: “Миний хувирашгүй номын үсэг замбуутивийг бүрхэнэ.” хэмээн айлдсан гэдэг. Монгол улс нь НҮБ-ийн гишүүн орноор элссэнээс хойш гадаадын олон оронд элчин сайдын яамаа байгуулж, элчин сайд байгаа газар бүхэнд Монголын алтан Соёмбот төрийн далбаа мандаж байдаг билээ. 1924 онд 56 насандаа жанч халжээ.

VIII Богд Жавзандамба хутагт нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж,  манжийн дарлалаас салж, тусгаар улс болгож чадсан, нийт монголчуудын оюун санааны их удирдагч мөн билээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button