Хутагт Хувилгаад

ДАРБА БАНДИДА АГВААНЧОЙНЖҮРДОНДОВ 1870-1927

Дарба бандидын 6-р дүр Монголд тодорсон хувилгаан  Агваанчойнжүрдондов халхын сайн ноён хан аймгийн мэргэн вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт 1870 онд мэндэлжээ. Дарба бандида бага насандаа хуврага болж, Заяын хүрээ, Рашаантын хүрээ хийдүүдэд сууж, цанид чойрын гүн ухааны ном судалж байжээ. Улмаар их хүрээнд ирж Гунгаачойлин дацанд 1905 онд Дарба бандида гавжийн дамжаа барихад нь XIII Далай лам Түвдэнжамц олон Лхаарамбуудтайгаа оролцож  хоосон чанар, гүн ухаан, их нигүүлсэхүйн тухай олон сонирхолтой дагсал хаялцаж байжээ.
Их хүрээнд сууж байхдаа их эрдэмтэн Зава Дамдин гавжтай дотно нөхөрлөж  ном эрдмийн өргөн харилцаатай байлаа. Тэрээр ардын засгийн анхны жилүүдэд “Ард түмний ариун ёсон оршивой” хэмээх ном туурвисан билээ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button