Мэдээ, МэдээлэлОнцлох Мэдээ
Онцлох

Дүйнхорын Хот Мандал Залармой

Дүйнхор бурханыг шүтсэн, тахьсан, номлолыг сонссон, даган баяссаны тус эрдэм

Бидний шунал, уурь мунхаг тэргүүтэн муу сэтгэлийн үйлээс хамаарах Зүгийн ширүүн, жилийн ширүүн, сарын ширүүн, гарагийн ширүүн, өдрийн ширүүн, цагийн ширүүн, найман хөлөл суудлын ширүүн, мэнгэнний ширүүн, од эрхэсийн муу нөлөөлөл, газар хөдлөх, гал усны аюул, ширүүн салхи тэргүүтэн, өвчний язгуур 404, тотгорын язгуур 1080, адын язгуур 360, найман зүйл цаг бусын үхэл, хар цагаан хэл ам, хараал зүхэл, хүн хийгээд хүн бусын хорлол, малын элдэв өвчин, хүмүүн хийгээд малын гарз, эдийн гарз хийгээд газрын эзэд лусын хорлол, элдэв араатан амьтны хорлол, муу үйлийн түйтгэр амирлана. Мөн эд эдлэл, идээ ундаа, насны буян хишиг, сүр жавхлан алин санасан ажил хэрэг сэтгэлчилэн бүтэх хийгээд үр хийгээд, хань ижилийн буян заяа дэлгэрэх заяа тус эрдэм цаглашгүй гарна. Төрөл хойтод ч дээд төрлийг олох ба Шамбалын оронд төрнө. Дотоод шим ертөнц хийгээд төрөлхтний хий, судлал, дусалд харшлах шалтгааныг амирлуулж сав шим ертөнцийн доройтлыг амирлуулдаг учираас Дүйнхор бурханы Ван авшигийг хүртэж номлол бүтээлийг сонсож, санаж бясалгаваас сав шим ертөнцийн доройтол амирлаж, хамаг амьтан бүгдээр аммар амгалан энх тунх оршино. Энэ ертөнцөд төгс гэгээрсэн Бурханы хутгийг олох нь маш ховор бөгөөд Бурханы айлдсан их хөлгөний сургааль доторх нууц тарнийн сургаальтай учирна гэдэг түүнээс ховор юм. Бид өнөөдөр бурханы шашны нууц тарнийн сургааль номлолыг сонсож байгаа нь хувь сайтай буянтай хэрэг боллоо. Амьтан бүгдийг амар амгалан сайн сайхан байлгахын тухайд асрал энэрэнгүй сэтгэлээр эзлэгдэж чин сүжгээр Дүйнхор бурханы хот мандалыг харсан төдийд хэмжээлшгүй буян хураадаг шиг хөдлөшгүй бат сүжгээр Дүйнхор бурхны номыг сонсон даган баяссанаар бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцээ арилгая хэмээн наминчалж ирээдүй хийгээд энэ насандаа хамгийг айлдагч Дүйнхор бурханы хутгийг олж амьтан бүгдэд туслая хэмээх сэтгэлээр номыг сонсож даган баясах хэрэгтэй.

Дүйнхор бурханы хот мандалын өнгөт элсний тус эрдэм

Дүйнхор бурханы хот мандалын зан үйл, бүтээлийн тахил лагшин зарлиг, тааллыг гүнзгий бүтээх аргын шүтээн өнгө будгийн хот мандалын энэхүү элсийг их гол мөрөн, их уул хангайд өргөвөөс лус, газарын эзэд элсний нэгэн ширхэгийг түмэн лан алтанд үзэн ихэд баясан элдэв зүйлээр нөхөр тусыг үйлдэн, газар усыг гэмтээснээс үүдсэн элдэв өвчин хорлол амирлан, цаг хур тэгшрэн нутаг оронд өлзий хутаг тогтох тэргүүтэн тус эрдэм цаглашгүй гарна.

Анхаарах зүйл: Зорьж очсон уул овоо, гол мөрөн, булаг шандад Дүлцонгийн элсийг үлдээлгүй бүгдийг нь өргөдөг. Бүгдийг нь өргөлгүй үлдээх, тасалж авч үлдвэл лус дагадаг хэмээдэг.

Жинсрэгийн элсний тус Эрдэм

Догшин газар орныг аргадах, газар тариалангын үйл, гэр орон байшингийн суурь тавих, машин унаанд цацах, арилжаа наймаа, алс хол замд явах мөн гэр орны элдэв бузар, хэл ам дарах, малын хот хороонд, үхээрийн бузар тэргүүтэнд бага багаар цацаж хэрэглэвээс ач тус эрдэм цаглашгүй гарч тухайн газар оронд өлзий хутаг машид дэлгэрнэ.

Дүйнхор бурханы орон хот мандалын тухай

Төвдөөр Жинхор, Санскритаар Мандала, Монголоор охь шимийг авах гэсэн утгатай бөгөөд, Бурхадын орд харшийг үлгэрлэн бүтээж Ядам бурхадыг урин залж бясалган бодь сэтгэл, хоосон чанарын билиг билгүүний утга шимийг бясалгаачин Дүйнхор бурхныг бясалгаад гарсан гол эрдмийн бэлэгдэл нь Дүйнхорийн хот мандал юм. Дүйнхорийн хот мандалд таалалын, тусгай хот мандал, лагшин, зарлиг,таалал гүйцэд бүрдсэн хот мандал гэж хоёр янз байна.

Дүйнхорийн ван тавих болон бусад үед: Хот мандалыг таван өнгийн элсээр бүтээсэн хот мандал байх ёстой байна. Буян хураахын тухайтад Дүйнхорийн хот мандалыг эрдэнийн зүйлээр, эрдэнийн зүйлийг өнгийн элстэй хольж бүтээх, дан элсээр бүтээх гэж байдаг.

Хот мандалын таван өнгийн улаан өнгийг шүр, цагааныг сувд буюу дунгаар, шарыг алтаар, ногооныг оюун, хөхийг номин гэсэн таван эрднийн зүйлээр бэлэгдэн хот мандалыг бүтээдэг билээ.

Дүйнхор бурханы хот мандал нь: Нийтдээ гурван давхар байдаг бөгөөд таалал, зарлиг, лагшингийн гэсэн гурван хот мандалаас бүрдэх бөгөөд хот мандалд ил бодитой 722 бурхан залрах ба далд хязгаарлашгүй олон бурхад заларна. Ер нь хот мандалыг дотор нь ангилан хуваавал өнгөт элсээр, зурмал, янз бүрийг зүйлээр, мөн чанараар, бясалгалаар гэж хэд хэдэн янзаар бүтээдэг. Хот мандал бүхэлдээ арга өилгийн мөн чанар бүрэн гүйцэт төгссөн маш ариун нандин гэдгийг элсэн хот мандлын зүүн хойд зүгт сар ургах, өмнө баруун зүгийн завсар нар жаргахаар билгэдсэн байдаг. Дүйнхорийн хурлаа хурж гүйцсэний дараа хот мандалаа хураана. Энэ нь мөнх бусыг сануулж мэдлүүлэхийн тухайд юм. Хураасан өнгөт элсээ гол мөрөн, булаг шандад өргөвөөс доод лусын аймгийн өвчин эмгэгийг илааршуулах юу санасан бүхэн нь номын ёсчлон бүтэх онцгой нэгэн дадал суух хэрэг ихтэй юм.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button