Хутагт Хувилгаад

ЧИН СҮЖИГТ НОМУН ХАН ЦЭДЭНБАЛЖИР

Ховор ном судрууд энэ цагтай золгосон ач буяны Богдын номын сан гэх бүлэг Чин сүжигт номун хан Цэдэнбалжиртай шууд холбоотой. Манж, Төвд хэлтэй Номун хан  VIII Богдыг шинэ болон эртний ном судрын мэдээллээр хангах, эдгээр ном судрыг эрэн сурвалжлан олж, хааны номын санг арвижуулдаг байсан түүхэн чухал үйл хэргийг нь эрдэмтэн зохиолч, академич Ц.Дамдинсүрэн тэмдэглэн үлдээжээ. Цэдэнбалжир олсон ном судраа 3 хувь хуулуулж дээжийг нь Богдод, удаахыг нь Сайн ноён ханд, үлдснийг нь өөртөө үлдээдэг байв.

Шашин соёлын нэрт зүтгэлтэн Чин сүжигт номун ханы анхдугаар дүр Лувсанноровшаравын билэг оюуны өв уламжлалыг нэр төртэй залгаж түүний байгуулсан хүрээг бурханы номын уншлагыг нь өргөжүүлсэн, гүр дуулалтай, цам, Майдарын номоор  Халх 4 аймагтаа алдартай, 1000 орчим бар бүхий хэвлэлийн газартай, баялаг номын сантай, Өвөр Монголоос Мөнх-Очир Саяан санг урьж байгуулсан сургуультай тухайн үедээ боловсролын соёлын төв болгон цэцэглүүлэн хөгжүүлсэн хутагт билээ. Чин сүжигт номун ханы дүрүүд нь Энэтхэг Түвдэд 12 удаа, Монголд 6 удаа хувилан төрсний 5-р дүр Цэдэнбалжир нь Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул  юм.

Холбоотой нийтлэлүүд

Back to top button