НАРО БАНЧИН ХУТАГТ ЖҮГДЭРНАМЖИЛ 1904-?
Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэй, нар аргамждаг хэмээн олноо домогшин алдаршсан Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг орноо 5 удаа мэндэлж, цаст Төвдийн орноо 4 удаа, Монгол нутагт 6 удаа хувилан түмэн өлзий гийсэн түүхтэй билээ. Наро Банчэн гэгээний зургадугаар дүр Жүгдэрнамжил лагшин гэрэлт биеэ хураахаасаа өмнө “Би сайн цаг ирэх үед Цагаан уулын талдаа, голоо өгсөж дахин төрнө” гэж ерөөл тавьсан аж. Сайн ноён аймаг 1699 анхдугаар дүрийн Наро банчин хутагтын хувилгаан тодруулж залжээ. 1772 онд шавийн захиргаа байгуулж тамга олгожээ.
VI дүр Жүгдэрнамжил (1904-?) Лувсанцэрэнгийн гэрт мэндэлжээ.Сайн ноён аймгийн хошууч мэргэн бэйсийн хошууны өмнө хэсэгт нутагтай Завхан голийн хойд захад нутаглаж байжээ. Одоогийн Завхан аймгийн Шилүүстэй, Цагаанчулуут хоёр сумын нутаг юм.
- I Монголд хувилсан анхдугаар дүр Наро Банчин хутагт Бадамдорж (1699-‐1737)
- II дүр Наваанчойранданзанжамц (1738‐1817)
- III дүр Түгжжав (1818‐1860)
- IV дүр Бирваа (1861‐1883)
- V дүр Пүрэвжав (1884‐1903)
- VI дүр Жүгдэрнамжил (1904‐?)
Наро банчин хутагтын VI дүр хувилгаан Жүгдэрнамжилыг бага наснаас нь ном эрдэмд тэтгэсэн багш нь Дилова хутагт Жамсранжав байжээ.