-
Хутагт Хувилгаад
ЛАМЫН ГЭГЭЭНИЙ V ДҮР ПРИНЛАЙТОГМИД 1862-1907
Ламын гэгээн урьд Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн Жанцан нарын зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хувраг болж өндөр гэгээн Занабазарын дотны шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчин Богд Чойжижан цангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухааны ном үзэж судалсан байна. Төвдөд 7 жил суралцаж, анагаах ухааны номонд мэргэжсэн оточ нарт олгодог Лхажэ цол хүртэж байв. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн дараагийн…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ Д.ЛУВСАНДАНЗАНРАВЖАА 1803-1856
Д.Данзанравжаа 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг /одоогийн Дорноговь аймаг/-т ядуу айлын ганц хүү болон төрж, 9 настайдаа Говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөн сэнтийд заларчээ.Тэрээр олон зуун шүлэг, дуу, жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиол бичсэнээс гадна Хамарын уулын 3 хийд, Галбын уулын 3 хийд, Ухаа Аргалантын хийд, Бүрдэний сүм зэргийг байгуулж шашны хурал номын үйлийг гүйцэлдүүлж байжээ. Энэхүү хийдүүдээ түшиглэн шашны хурал дацангуудаас гадна хүүхдийн сургууль, номын сан, театр зэргийг…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ЖАЛХАНЗ ХУТАГТЫН VIII ДҮР ДАМДИНБАЗАР 1874-1923
Жалханз хутагтын Монголд хувилсан анхдугаар дүр Лувсанданзанжамц урьд Энэтхэг, Түвдэд 14 удаа хувилан төрж байв. Жалханз хутагтын өмнөх дүр Гандан ширээт лам Жалханз Балжиржамц нь Түвдийн шар малгайтны ёсны гол хийд Гандан хийдийн 25 дахь ширээт лам байсан бөгөөд Түвдийн номын мэргэдийн дунд ихээхэн алдартай лам байжээ. I дүр Лувсанданзанжамц 1634-1654II дүр Лувсанданзанбалсан 1656-1740III дүр Ишгэлэг 1640-1646 IV дүр Галсандамба Яринпил 1746-1794 V дүр Лувсанбалжирхүндэв 1797-1847 VI дүр Чоймпилжанцан 1848-1854 VII дүр Чойжижалцан 1857-1872 VIII…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
АХАЙ БЭЙСИЙН ХОШУУНЫ Ч.САМБУУ ДҮВЧИН
АХАЙ БЭЙСИЙН ХОШУУНЫ Ч.САМБУУ ДҮВЧИН /1897-1932 ОН/Чимэдийн Самбуу Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1897 онд төрсөн. Бага залуугаасаа лам болж хүрээнд сууж байсан бөгөөд 1932 он гэхэд Асгатын хүрээний гэсгүй байжээ. Зэвсэгт бослогод бэлтгэхэд 1931 оноос эхлэн идэвхитэй оролцож байсан бөгөөд голлох зохион байгуулагчдын нэг. Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогыг 4 сард эхлүүлсэн удирдагчдын нэг байжээ. Очирбатын яамыг байгуулсан хүмүүсийн нэг бөгөөд босогчдын бүх цэргийн…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ХҮҮХЭН ХУТАГТ ЦЭРЭННАМЖИЛЫН НАЙДАНСҮРЭН 1900 ОНЫ ҮЕД
Сэцэн Хан аймгийн Мэргэн гүний хошуу Хөвчийн Жонон вангийн хошуунд тахигдаж байсан Хүүхэн Хутагтын анхдугаар дүр Балжирсамбуу бөгөөд тэрээр Хан хэнтий уулын аймгийн Мэргэн гүний хошуу, одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1900 оны үед мэндэлжээ. II дүр хувилгаан ЦэдэнлувсанданзанIII дүр хувилгаан ЛувсанжамбалдавгаIV дүр хувилгаан ЛувсанжигмэджанцанV дүр хувилгаан ЛувсанжанцанVI дүр хувилгаан ЛувсанжанцандашнямVII дүр хувилгаан Жамъянданзандамбийжанцан Эдгээр 7 үеийн хувилгаадыг одоогийн Хэнтий аймгийн Хэрлэн голын хойд биед орших сүсэгтэн олон шүтэж байжээ. VII дүр хувилгаан Жамъянданзандамбийжанцанг…
Цааш унших