-
Хутагт Хувилгаад
ЭРДЭНЭ БИШРЭЛТ НОЁН ХУТАГТ СОДНОМЦЭРЭН
Монголын түүхэнд хошуу захирах эрх бүхий тамгатай 13 хутагт төрсөний нэг нь Эрдэнэ Бишрэлт Мэргэн Ноён хутагт Б.Содномцэрэн юм. Олонд “Өршөө” багш хэмээн алдаршсан тэрбээр 1882 онд Сайн ноён хан аймгийн Эрдэнэ Мэргэн Ноён хутагтын шавийн нутаг, одоогийн Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт төржээ.Өршөө хутагтын тухай олон домог яриа одоо ч нутгийн ард иргэдийн дунд ам дамжин яригдсаар байдаг бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар түүнийг 1911 оны болон 1921 оны хувьсгалд өөрийн хувь нэмрийг оруулсан нь…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
БИГЭРИЙН НОМУН ХАНЫ V ДҮР ВАНЧИНСҮРЭН
Ванчинсүрэн нь өөрийн шавь буюу Засагт ханы “Номун хан хутагт”-ын хошууны засаг барьсан сүүлчийн хутагт билээ. Тэрбээр 1896 онд мэндэлж, 7 насандаа “Номун хан хутагт”-ын V дүрээр тодрон хошууны ардуудад бурхны ном сургаалийг тайлан таниулахын зэрэгцээ тэдний аж амьдралыг тохинуулан сайжруулахын төлөө бүхнээ зориулсан удирдагч байсан юм. “Номун хан хутагт”-ын V дүрээс дөрөв нь Монголд эргэн төрсөн ба энэ хутагтын нэрээр овоглосон хошуу буюу шавь нь Халхын Засагт хан Гэлэг-Ямпил анхдугаар дүрийн Лувсангэлэгийг 1733 онд…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ВАНГИЙН ХҮРЭЭНИЙ ТОЙН ЛАМ ТОЙСАМЖАМЦ
Түшээт хан аймгийн Дайчин вангийн хүрээний тойн хамба лам Тойсамжамц нь одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт төрсөн. Тойн хамба Вангийн хүрээнд сууж судар тарнийн гүн ухаанд мэргэжин, Вангийн хүрээн дээр “Бодь мөрийн зэрэг” болон олон судар ном хөтлөн заадаг байсан тул “Гачой” багш гэж алдаршжээ. 1905 онд XIII Далай ламыг Вангийн хүрээнд заларч ирэхэд Тойн лам хамба нь байжээ. Вангийн хүрээний Тойн хамба ламыг Буриадын нутагт олон удаа заллага айлтгаж, ном айлдуулдаг байв. Түүний…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
БАРИ ЛАМ III ДҮРИЙН ХУВИЛГААН РИНЧЭНДАВААДОРЖ/1920-1977/
БАРИ ЛАМ III ДҮРИЙН ХУВИЛГААН РИНЧЭНДАВААДОРЖ/1920-1977/ Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд тайж Ванчэнсономын гэрт 1920 онд мэндэлжээ. Гурван настайд нь VIII Богд Жавзандамба хутагт Бари ламын хойд дүрийн хувилгаанаар тодруулан, ширээнд залж өлмий бат оршихын ерөөлийг Говь түшээ гүний хошууны Минжүүр ёнзон төвд хэлээр зохиосон судрыг 1930- д оны үед Онгийн гурван хийдэд уншдаг байжээ. Бари ламын хувилгаан дүрээр залагдсан Ринчэндаваадорж нь 1937 он хүртэл Онгийн голын Гүнджамбалин…
Цааш унших -
Хутагт Хувилгаад
ДАРБА БАНДИДА АГВААНЧОЙНЖҮРДОНДОВ 1870-1927
Дарба бандидын 6-р дүр Монголд тодорсон хувилгаан Агваанчойнжүрдондов халхын сайн ноён хан аймгийн мэргэн вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт 1870 онд мэндэлжээ. Дарба бандида бага насандаа хуврага болж, Заяын хүрээ, Рашаантын хүрээ хийдүүдэд сууж, цанид чойрын гүн ухааны ном судалж байжээ. Улмаар их хүрээнд ирж Гунгаачойлин дацанд 1905 онд Дарба бандида гавжийн дамжаа барихад нь XIII Далай лам Түвдэнжамц олон Лхаарамбуудтайгаа оролцож хоосон чанар, гүн ухаан, их нигүүлсэхүйн тухай олон сонирхолтой дагсал…
Цааш унших